• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Ука: Солонгос, Японд ийм зүйл маш их дэлгэрсэн. Тэнд хэрхэн яаж удирдаж зогсоох талаараа хэн ч юу ч хийж чадахгүй байгаа.

Ука: Солонгос, Японд ийм зүйл маш их дэлгэрсэн. Тэнд хэрхэн яаж удирдаж зогсоох талаараа хэн ч юу ч хийж чадахгүй байгаа.

Дуучин Ука-г unfollow хийх, сонсохгүй байх хөдөлгөөн нэлээн хүчтэй өрнөж дуучин маань олон мянган дагагчаа алдсан билээ. Тэгвэл тэр өөрийн байр сууриа илэрхийллээ.

“Та нар маань сэтгэл санаагаа өөдрөг байлгаж өөртөө зөв зүйтэй гэж бодсон болгоноо хийж, бусдад дэмтэй, бусдыг хүндэтгэж, бусдын үзэл бодлыг хүндэтгэж байгаарай гэж уриалж энэ удаа мэдэгдэл хийж байна.

Ийм хэцүү үед хүмүүс бухимдлаа буруугаар илэрхийлж ямар нэгэн гаргалгаагүйгээр амандаа орсноороо бусдыг элдэвээр хэлж бичиж байна. Хийсэн бүтээсэн, бүтээгээгүй, зовсон шаналсан хэн ч бай үзэл бодлоо илэрхийлэхдээ хэн нэгнийг гутааж, хэн нэгнийг буруу зүйл хийлгэх үйлдлийг хийх үг хэрэгсэлийг бусдад бодож байж хэлэх ёстой. Би өөр дээрээ олон доромжлолуудыг сонссон. Гэхдээ би энийг толь болгож гаргана. Үүнээс би өөрийгөө хэрхэн авч чадах вэ гэдэг сэтгэлгийн тэнхээтэй болсон.

Хамгийн гол нь надаас өөр хүн байвал, надаас жаахан хүүхэд байвал, эсвэл надаас настай хүмүүс ч юм уу, хэн нэгэн байвал үүгээр ямар аймар хэцүү зүйлд орох бол оо. Танай хүүхдүүд ч юм уу, ээж аав эмээ өвөө өөр хэн байдаг юм, сошиалд олон зүйлийг хийж бүтээснийхээ төлөө бусдаас “салаавч” доромжлол заваан заваан үгсүүдийг уншдаг зүйл байвал танд өөрт тань, таны үр хүүхдүүдэд ийм зүйл тохиолдох бий гэдгээс сэрэмжилж одоо энийгээ илэрхийллээ зөвөөр илэрхийлээсэй гэж та нартаа уриалмаар байна.

Би урлагийн салбарын хүн. Би соёл урлагийг үзэж сонсож тэндээсээ урам зориг авч хэцүү цагт би гоё дуу хөгжим, кино, гоё ном уншиж өссөн. Сэтгэлээр хэцүү байх үедээ. Маш их ажил хийсний дараа алжаал тайлдаг зүйл маань гоё соёл урлаг, байгаль орчин ийм зүйлээр би өөрийнхөө стерссээ тайлдаг. Тэндээсээ олон зүйлийг суралцаж, эргэцүүлж бодож зовлон жаргалыг үүгээр хийж үздэг.

Миний хувьд бол ажлаа л хийх ёстой гэж боддог. Бүх нийгэмд, дэлхийд хүн бүхэн өөрийнхөө хийж чадах зүйлийг гомдоллохгүйгээр хэн нэгнээс буруу хайхгүйгээр одоо л нэг нэгнээ хүндэтгэж, хайрлаж, зөв зүйтэйгээр эерэгээр энэ хэцүү цаг үеийг туулах хэрэгтэй гэж та бүхинйг уриалмаар байна. Хүнээс буруу хайх юм бол, хүн буруу гишгэх юм бол хэн ч гишгэнэ. Хэн ч ямар нэгэн өдөр буруу зөрүү зүйл хэлнэ.

Тэндээс хамгийн гол нь зөвийг нь аваад, амжуулахыг нь аваад, амжуулахгүйг нь зөв гаргалгааг нь олж хараад хэлээсэй гэж та бүхэндээ уриалж байна. Надтай хамт байж, намайг сэтгэл санаагаар дэмжиж, яг ийм л үед хэн нь үнэнч вэ гэдгийг нь мэддэг юм байна. Үнэнч үзэгч, сонсогч ямар байдаг юм бэ гэдгийг ойлголоо. Урьд нь би хийх ёстой юмаа хийж байна энэ хүмүүс үзэх ёстой юмаа л үзнэ гэж боддог байсан. Яг ийм бусдад буруу талаасаа харагдах үед үнэнч байгаа хүмүүст баярлалаа.

Уурлаж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар уураа дарж байгаа та нартаа бас баярлалаа гэж хэлье. Бүгдээрээ цахимаар хэн нэгнийг эвгүй байдалд оруулдаг, зорилгогүйгээр муухай хэлдэг хүмүүсийг зөв зүйтэйгээр энэ зүйл өөгших юм бол, энэ зүйл ингэж хөгжих юм бол энэ цаашид маш муухай зүйлд хүрэх бол гэдгийг би тааж мэдэшгүй.

Солонгос, Японд ийм зүйл маш их дэлгэрсэн. Тэнд хэрхэн яаж удирдаж зогсоох талаараа хэн ч юу ч хийж чадахгүй байгаа. Монголд бол үүнийг нэг их хөгжинө гэж бодохгүй байна. Ингэж бусдыгаа уриалж, хэн нэгнийг гол нь алдаж бүдэрч буруу зүйл хийх юм бол зөв гаргалгаатай, энэ дээр чинь ингэх байлаа гэхдээ хүн өөрийн мэддэг чаддаг зүйлээ л хийнэ, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлнэ. Тэр нь мангар хүн байна уу хөөрхөн хүн байна уу ухаантай хүн байна уу, тэнэг байна уу тэр хүний л үзэл бодол.

Энийг чинь өөрөө хэлж ярих юм бол эргэн тойрон дахь хүмүүс чинь өөрсдөө ийм зүйлд өртөж байх вий дээ. Энэ сошиалыг хэтэрхий ихээр ашиглаж байгаа үр хүүхдүүдээ, ээж аавыгаа, эмээ өвөөгөө, найз нөхдийгөө ийм хэцүү зүйлд орчихсон байх вий дээ, тэднийгээ аварч сэтгэл санааг нь өөдрөг болгоорой гэж би уриалмаар байна. Энэ хүртэл надтай хамт байгаа та нартаа маш их баярлалаа.

Миний хувьд бол би өөрийнхөө хийж чадах, урлагийн салбарт хийж чадах бүхий л зүйлээ хийсээр байх болно. Хийсээр ч ирсэн. Хүний амьдралд хүн ирээд л буцдаг. Энэ том хэцүү зовлон. Гэхдээ энэ зовлонг дотроо тээгээд л явах юм бол хэцүү. Хүн болгонд л ажил явдал тохиолдоход залгуулаад л амьдрахын тулд ажил хөдөлмөрөө эрхлээд явдаг шүү дээ. Ингэж байж бид сэтгэлийн тэнхээтэй, ингэж байж бид үргэлжлүүлээд амьдарна.

Тийм учраас бид хэцүү байгаа нэгнийгээ хамгийн гол нь сэтгэл санаагаар нь нөхрийгөө ч, эхнэрээ ч, хүүхдүүдээ ч ирэхэд нь хамгийн сайхан үгийг нь хэлээд, гоё юм идүүлж уулгаад ийм соёл байдаг шүү дээ. Үүгээрээ байх ёстой шүү дээ. Таны хэлж байгаа зүйл надад наалдахгүй. Би урлагийн хүн. Voice шоуны үеэр аав маань өөд болоход би шоундаа оролцоод л ажлаа өөдрөгөөр хийгээд явж байсан.

Намуунаагийн маань эмээ нь өөд болоход шинэ жилээр өвөө нь ажлаа хий гээд явуулахад Намуунаа маань тоглолтоо хийгээд л явж байсан. Олон хүмүүс гэр бүлийн гишүүнээс нь өнгөрөхөд ажлаа хийгээд л явж байгаа. Энэ хүмүүсийнхээ урмыг бодоорой. Олон хүмүүс ийм зүйл хийж байгаа шүү. Хэн амьдралд дээр муухай зүйл хийе гэж бодож явах вэ дээ. Хэн нэгэнд дургүй байж болно. Гэхдээ илэрхийллээ уурлаж биш тухайн нөхцөл байдлаасаа биш маш холоор томоор харж яагаад ингэв, би яаж хэлвэл зөв зүйтэй байх вэ гэж та нар маань хандах хэрэгтэй.” гэжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.