• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
С.БАЯР: Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе…

С.БАЯР: Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе…

ШШГЕГ-ын харьяа хо.рих 439 дүгээр я.л эдэлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн даваа гаригт магадлангаар суллагдсан. Тэрбээр сүүлийн үед идэвхтэй жиргэж байна. Өчигдөр “Монгол жиргээ маань сайн уу? Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө.

Зуун жилийн зуншлага тасархай байна. Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБ-тай золгов. Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе!

Хар цагаан хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое! Эрүүл байвал…” хэмээсэн бол үүнийхээ араас дахин “Олон жиргээнд баярлав.Жиргээд 2 жил болж. Бид шувуу биш.Гэхдээ л жиргэнэ.

Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана. Шо.рон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ.Тагт дээр сууна. Бид талхаа илүүчлэнэ.

Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно.Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.