• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Х.Мөнгөнцэцэг: Гэр бүлийг бурхан өгдөг. Надад буруу байхгүй

Х.Мөнгөнцэцэг: Гэр бүлийг бурхан өгдөг. Надад буруу байхгүй

Цэл залуухан үзэсгэлэн гоо энэ дуучин бү.сгүйд нэг гайхалтай чанар байдаг нь дэ.ндүү өөрийнхөөрөө элдэв ааш маяггүй. Бүгд л нийгмийн дунд ам.иа тээж явахын тул ямар нэг баг өмсөх ёстой болчихсон гэх амьдрал дунд тэр өөрийнхөөрөө дур зоргоороо зорчиж явна. Магад залуу насны гялбаа биз. Эсвэл юугаар ч дутагдаагүй өссөн буюу гэр бүлээсээ авсан чанар ч байж болох.

Нүүрэндээ makeup хийхгүй алхаж явсан ч өгөгдсөн гоо үзэмж нь хүртэл өөлөх юмгүй. Ийм тохиолдолд д.ур зо.ргоороо өөрийнхөөрөө амьдрахгүй гээд ч яах. Ай.хтар том хэн хүнд заяадаггүй эрх чөлөө том хувь заяа билээ. Оны сүүлээр ТВ25 телевизийн Дуэт Дуэль нэвтрүүлгт жүжигчин Г.Эзэнмөнхтэй хамтран Эз.эмдэгч нэрээр ор.олцож тэргүүн байрын эзэн болсон дуучин Х.Мөнгөнцэцэг Чин үнэнч дуугаар анх олны танил болж байв.

Тэрээр гэр бүлийн ас.уудлаар олны х.эл ам та.талж, айл гэр үйм.үүлсэн гэж ад болсон. Гэхдээ энэ талаар нэг ч үг унагалгүй өнгөрөөсөн боловч нэгэн нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийн асуултанд хариулахдаа: гэр бүлийг бурхан өгдөг Бидэнд бу..руу байхгүй гэж хариулж байсан юм.

Оюутан ахуйгаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин хамгийн сүүлд Улаан пальто киноны дуу УГЗ Б.Бямбабаярын аялгуугаар бүтсэн Бүүвэй аялгуу-г дуулсан. Сургуулиа төгсөөд удаагүй дууны урлагт бүхнээ зориулсан он жилүүд нь түүнд нийтийн дууны отгон гүнж хэмээх алдрыг өгчээ.

Энэ нь зүгээр нэг зүс царайнд бус түүний мөн чанар түүнээс үүдэлтэй авьяас хүн чанарт нь өгсөн үнэлгээ гэж надад санагдах. Нэг л уйтгартай ч гэх үү шинэ содон юмгүй болчихсон нийтийн дууны ертөнцөд өөрөө сүүлийн үед цэл з.алуу нас гоо үзэсгэлэн өвөрмөц хоолойгоороо өнгө жавхаа нэмж орж ирлээ гэж харж байгаа.

Нийтийн дууны отгон гүнж гэх нэр алдрын эзэн ч болчихлоо. Энэ цаг үед юу бодогдож байх юм? -Ямар ай.маар асуулт вэ? Юун түрүүн нийтийн дуучдаа өмөөрмөөр санагдаж байна.

Нийтийн дуу шинэ содон юмгүй уйтгартай, хөдөөнийхөн л сонсдог, сонирхолгүй болчихсон гэж байгаа чинь ч арай дэндүү сонсогдож байнаа яг үнэндээ. Аливаад үе гэж байдаг нь үнэн бидний өмнөх үед нийтийн дуу хөгжлийнхөө оргил үед байсан ч байж болох юм. Гэхдээ л бидний үеийнхэн хийдгээ хийгээд явж байгаа.

Яг энэ цаг мөчид Я.Одсүрэн багшийн үг санаанд орж байна. Харанга хамтлагийн гитарчин Монголын рок попын домог болсон хүмүүсийн нэг шүү дээ би гитар заалгадаг юм. Багш маань монголчууд нийтийн дууныхныг хөдөөнийхөн хотынхон бид хөдөөний хөгжим сонсдоггүй гэж ярьцгаадаг.

Яг үнэндээ энэ чинь маш том урлаг юм яагаад гэвэл хүн төрөлхтний 66-аас дээш хувь нь каунтри хөгжим буюу манайхнаар бол нийтийн дууг сонсдог гэсэн албан ёсны судалгаа гарсан байдаг. Ард түмэн буюу ихэнх массын та.ашааж байгаа тэр урлаг бол хамгийн том урлаг.

Гол нь манайх зөвөөр хүлээж авч ойлгож чадаагүйдээ учир нь байгаа гэж ярьж байсан. Тэгэхээр тэгтлээ их та.ашааж хүлээж авдаг нийтийн дуучдын нэг гэдгээрээ би бахархдаг. Гол нь ард түмний тэр та.ашаал хүн.дэтгэлийг бид хүлээж авч уран бүтээлээрээ бэлэг барих нь бидний эрхэм үүрэг гэж бодож явдаг даа

эх сурвалж: xyznews24.ком

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.