• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Екс ерөнхийлөгч Х.Баттулга насан туршдаа ЭДГЭЭР эрхийг эдэлнэ

Екс ерөнхийлөгч Х.Баттулга насан туршдаа ЭДГЭЭР эрхийг эдэлнэ

Өнөөдөр Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүнээ ажиллахдаа удаан хугацаанд саатсан төмөр замын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн тэтгэвэрийн зээл авсан ахмадуудын өрийг нэг удаа тэглэж зээл аваагүй буурлуудад нэг сая төгрөг өгөхөөр болсон билээ. Харин дөрвөн жилийн турш ярьсан оффшер хөрөнгийг эх орондоо ирүүлж чадалгүй халаагаа өглөө. Х.Баттулгыг ерөнхийлөгч байх хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа зогсонги байдалд орсон.

Энэ нь сүүлийн хоёр жил дэлхий дахинд цар тахал дэгдсэнтэй холбоотой биз ээ. Тэрбээр албан тушаалаа өгөхөөсөө өмнө ганцхан сарын хугацаанд 18 мянган хүнд одон медаль тарааж дотоодын халдвар өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэдгийг сошиал орчинд ард иргэд бичиж байгаа.

Екс ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа хүлээлгэж өгөөд хамгийн түрүүнд Яармагт 35 жил амьдарч буй настай ээжийгээ зорьсон. Түүнийг албан тушаалаа өгснөөс хойш төрөөс ямар хангамж авахыг ард түмэн ихээхэн сонирхож байгаа.

Тиймээс уншигчдадаа зориулан дараах мэдээллийг хүргэж байна. Екс ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн яамны сайдын тухайн үеийн цалинг насан туршдаа авна. Мөн гурван жилийн хугацаанд суудлын автомашин, холбоогоор үйлчлүүлнэ.

Үүнээс гадна төрийн тусгай хамгаалалтанд дөрвөн жилийн хугацаанд байж аюулгүй байдлыг хангана. Хуулийн дагуу Х.Баттулга хуулиар олгогдсон эрхийн дагуу экс ерөнхийлөгчдийн адил насан туршдаа сул цалин авахаас гадна одоо амьдрах орон сууцаа бэлдүүлэх эрхтэй юм.

1 thought on “Екс ерөнхийлөгч Х.Баттулга насан туршдаа ЭДГЭЭР эрхийг эдэлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.