• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Та нүүрээ угаахдаа эдгээр таван алдааг гаргадаг юм биш биз? Заавал орж уншаарай…

Та нүүрээ угаахдаа эдгээр таван алдааг гаргадаг юм биш биз? Заавал орж уншаарай…

Арьс арчилгааны хамгийн энгийн алхамыг та нүүрээ угаах гэж боддог бол том эндүүрч байна. Хэрэв та нүүрээ буруу бүтээгдэхүүнээр, буруу угаавал арьсанд маш сөрөг нөлөөтэй.

Нүүр угаагчаа буруу сонгох

Нүүр угаагч нь тухайн зориулагдсан арьсныхаа онцлогоос хамаараад өөр хоорондоо харилцан адилгүй найрлагатай бүтээгдсэн байдаг. Жишээлбэл: Хэрэв та тослог эсвэл холимог арьстай бол гелин угаагчийг харин хуурай арьстай бол кремэн эсвэл чийгшүүлэх үйлчилгээтэй угаагч шингэн сонгож хэрэглэх нь зүйтэй юм. Угаах арга барилаа өөрчлөх

Та нүүр угаагчаа нүүрэндээ түрхсэн даруйдаа угаадаг бол энэ нь тун буруу. Гелин болон хөөсөн угаагч минут орчим хугацаа өнгөрсний дараагаас үйлчилж эхэлдэг учир уг бүтээгдэхүүнийг та нүүрэндээ ойролцоогоор 1 минут иллэг хийсний дараа хэрэглэж дадах хэрэгтэй. Харин та кремэн угаагч хэрэглэдэг бол иллэг хийх хугацаагаа 2-5 минут болгох нь илүү үр дүнтэй бөгөөд таны арьсан дээрх илүүдэл бохирдол сайтар цэвэрлэгдэх аж.

Нүүр угаагч хөөсмөгийг ойр ойрхон солих

Нүүрээ тусгай хөөсмөгийн тусламжтай угаадаг бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Тэгвэл тэр хүмүүст хандаж сануулахад аль болох нэг хөөсмөгийг удаан хэрэглэхгүй бай. Учир нь солилгүй удсан хөөсмөгт бактери хуримтлагдан улмаар арьсан дээр элдэв зүйл гарахын эх үүсвэр болдог.

Усны температурыг өөрчлөх

Та нүүрээ хэт халуун усаар угаадаг бол энэ нь буруу юм. Халуун ус нь арьсыг хуурайшуулж улмаар уян хатан, толигор байдлыг нь алдагдуулдаг учир та нүүрээ дөнгөж бүлээн усаар угааж хэвших хэрэгтэй.

Чанга дарж нүүрээ арчих

Нүүрээ арчихдаа та алчуураараа хөнгөхөн дарж усыг нь шингээх байдлаар арчих нь зүйтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.