• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
ГEMT XЭPГNЙH 3OЛNOC…. – Олон залуу охид уншаасай

ГEMT XЭPГNЙH 3OЛNOC…. – Олон залуу охид уншаасай

Гэгээнхүслэнгийн сэтгэл гэгэлзээд ухаан санаа нь сайн төвлөрч чадахгүй цалгилаад байгаа нь түүний Фейсбүкиййн шинэхэн найзаас болсон юм. Сар гаруйн өмнө нэгэн дэгжин хархүүгийн найзын хүсэлтийг хүлээн авсанаас бүх юм эхэлжээ. Тэрбээр өөрөө ихэд царайлаг нэгэн байснаас гадна нүүр номын хуудсаа элдэв янзаар авахуулсан дэгжин зургаар гоёдог нь Гэгээнхүслэнд ихэд таалагдлаа.

Тэрбээр түүнрүү боловсон эелдэг чатууд бичсэнээр хайр сэтгэлийн романсыг ид сонирхож найз нөхдийн яриа Солонгос сериалуудаас өөрийн гэсэн ойлголтыг авч мөрөөдлийн ханхүүгээ сэтгэлдээ бүтээж явсан идэрхэн охины сэтгэлд өөрийнхөө орон зайг нэг л мэдэхэд эзлээд эхэлсэн байлаа. Гэгээнхүслэн дундаж амьдралтай сэхээтэн гэр бүлд төрсөн айлын ганц охин болохоор бага зэргийн дураараа танхи өссөн боловч эелдэг хөөрхөн зантай бусадтайгаа нийцэрхүү ангийнхаа хамгийн царайлаг охин байлаа.

Фейсбүүкийн найзыг нь Ганзориг гэх ба эхлээд хүсэл мөрөөдлөөр бялхсан гэм хоргүйхэн чат бичдэг байснаа тансаг орчинд авахуулсан чамин дэгжин зурагнуудаа явуулсанаас гадна Гэгээнхүслэнг өөрийнхөө зургийн явуулахыг гуйхад гайгүй гэсэн зурагнуудаасаа явуулбал мөрөөдлийн ханхүү нь хагас нvцгэн эpoтиk зурагнууд явуулж эхэлсэн ба Гэгээнхүслэнг ч бас тийм зураг явуулахыг гуйхад эелдэгээр татгалзвал

-Чи бид хоёр бие биендээ таалагдаж байгаа юм чинь илүү танилцахын тулд биеийнхээ хэсгүүдийн нvцгэн зурагаа солилцоё санал тавьсанаа мөнгө шилжүүлж эхлэхэд нь айх шиг болоод дотны найз охиндоо хэлбэл хэдэн зураг явуулчихад яав л гэж дээ яадгийн явуулчихаач мөнгөөр нь шоудчихъя гэж ятгахад нь дүргүйцсэн ч нэг л мэдэхэд түүний үгээр болоод зогссонгүй нэг нэгнийхээ зургийг дарж явуулдаг байсан нь эхлээд айдас төрүүлдэг байснаа сүүлдээ зугаатай санагддаг болжээ.

Тэгээд ч фейсбүүкийн найз нь Японд амьдардаг гэсэн болохоор сэтгэл зовох юмгүй амар байсныг хэлэхүү мөнгөө дуусахаар мөрөөдлийн ханхүүгээ бушуухан чат бичээсэй хүссэн зургийг нь нисгэчихээд наргихсан гэж далдхан хүсдэг болчихсон байлаа. Мөрөөдлийн ханхүү ч мөнгөө нэмж шаардлагаа өндөрсгөж түүнийг нvцгэлүүлээд зогссонгүй аль л нандин нууц юмыг нь дэлгүүлж эхэлсэнээ таг ичиг болчиход нь Гэгээнхүслэн яахаа мэдэхгүй үймэрч түүнд дурласан уу эсвэл дассан уу?

Үгүйвээс бүр түүний мөнгөнд нь татагдав уу? Эсвэл үүний явуулдаг өөрөө ч бас хариуд нь явуулдаг санаа зовмоор задгай зурагнуудыг үгүйлээд байна уу гэдгээ ялгаж салгаж чадахгүй шаналсаар хоёр сар болжээ. …Гэгээнхүслэн ихэд догдолсондоо амандаа дуу аялан тольныхоо өмнө эргэлдэн байдгаараа гоёж байлаа. Өнөөдөр түүний хувьд маш гайхамшигтай өдөр мөрөөдлийн ханхүү нь чат бичсэнээр барахгүй Монголд ирж түүнийг болзоонд урьжээ. Кинон дээрээс харсан шиг, номноос уншсан шиг, зарим нэг азтай найзуудынх нь ярьдаг шиг гайхалтай учрал тохиох гэж байгаа юм чинь баярлаж догдлолгүй ч яахав дээ.

Тэрээр түүний сонсооч үгүй хотыг захын нэг буудалд урьсанд бага зэрэг гайхсан ч олон жил таксинд явсаар хотын нүх сүв бүхнийг андахаа байсан жолоочын буянаар амархаан олоод очсон ч гаднах царайнаасаа доожоо муутай хөлсний байр шиг ойрхон цонхтой хоёр давхар навтгар шар байшингийн хаяг адресыг сайтар нягтлан эргэлзэнгүй харж нэлээд зогссоноо орвол жижүүр нь бололтой эв хавгүй бүдүүн авгай түүнийг хэзээний хуучин танил мэт танимхайран угтаж мөрөөдлийн ханхүү чинь энэ өрөөнд байгаа гээд хирдээ тордсон ч аpxи тамхины нэгшмэл муухай үнэр шингэсэн нарийхан коридороор дагуулж явахад маш их гайхсан боловч нэгэнт зорьж ирсэнийх эцсийг нь үзэхээр шийдээд чимээгүй дагалаа.

Бүдүүн авгай түүний №5 хаалгаруу түлхэж оруулсан буцаад явчихав. Тамxины утаа хөшиглөсөн өрөөнд орж тулгамдан зогссон түүнийг 30 эргэм насны хүнхэр ногоон нүдтэй өндөр дохигор залуу инээд алдан угтаж -Хөөе мөрөөдлийн ханхүү өө гүнж чинь ирлээ гээд хаалгаа торхийтэл цоожлон,

Tүүнийг цаад өрөөрүү хөтлөн оруулахад тогтоож харваас 30 гаруй насны гурван залуу нэг шил аpxи дундаа тавьсан хөзөр тоглож суух ба мөрөөдлийн ханхүү нь тэдний дунд алга байсанд бушуухан хаалгаруу зүтгэвэл өндөр ногоон зам хөндөлдөн зогсоод

-Бүсгүй минь чиний мөрөөдлийн ханхүү тэр сууж байна гээд заасан зүгрүү нь харвал хацар дээрээ тууш сорвитой, сөрвийсөн шар сахалтай жавар хургасан жийтгар шар ногоон нүдтэй сартгар хамартай бах нь ханасан маягтай дарвайтлаа инээсэн тарган шар залуу байсанд айхын эрхэнд гарахаар эргэвэл өндөр ногоон түүнийг бахь шиг гараараа хурга шүүрч буй бүргэд мэт чарлуулан тэвэрч сандал дээр арвагануулан тавихад Гэгээнхүслэн хичнээн орилж тийчигнэвч хоёр хүдэр эр дундаа хавчихын дээр урдаас нь ширээ тулсан байх тул дэмий л тэлчигнэн орилжээ. Дохигор ногоон түүний ургаж гүйцээгүй булбарайхан хөхийг хөндүүр оргитол базахад нус нулимсандаа хутгалдсан охин голынхоо дуугаар орилтол хүчирхэг бадируун гар амыг нь дарсанаа

-Шаазгайхан минь энд шагшираад ямар ч нэмэр болдоггүй газраа, дуугүй байхгүй бол амруу чинь оймсоо чихэж байгаад бүх хувцасыг чинь шувт татаж ширээний дөрвөн хөлнөөс тэлэн хүлж байгаад дураараа эдлэнэ шүү гэхэд бусад нь зэвүүн хяхарган дуугаар тоомжиргүйхэн хөхрөлдөхөд эргэн тойрноо харсанаа яахаас ч буцахгүй араатнуудын гарт орсоноо ойлгосон хөөрхий охин бушуухан амаа хамхижээ.

-Бас их жиргэдэг бялзуухай байхнээ торонд орсоноо мэдэхгүй тонгочиж үзэж байна шүү ха ха ха, хэ хэ, хи хи хи хи -Юм үзээгүй oнгoн хайрхан байх нь за яахав ах нар нь заагаад өгнөө ха ха ха -Амтанд нь орохоороо дүү хүү салж чадахаа байнаа хэ хэ хэ хо хо. Тарган шар

-За мөрөөдлийн гүнж минь мөрөөдөж ханаа биздээ гэснээ нялуураад яахав шуудхан ярьцгаая гэснээ дэргэдэх залууруугаа дохивол цүнхнээсээ баахан зураг гарган ширээн дээр шидэхэд нь харвал түүний нvцгэн зурагнуудыг фотошопоор засварлан хар шар хөгшин залуу янз бүрийн эрчүүдтэй тэр бүү хэл үзэшгүй муухай тарган хар авгайтай хүртэл с*ксдэж буй нүүрний арьс хуураад уначихмаар аймаар ичмээр зурагнууд болгон эвлүүлж тавьсан байх ба дор бүрд нь ичгүүр сонжуургүй нэр өгсөн байхыг нь бүтэн ч харж чадалгүй нүүрээ даржээ.

-За мөрөөдлийн гүнж минь юу хийсэнээ харж байна уу? Гээд зэвүүн муухай хөхөрсөнөө -Японы тaйчиx урлагийн одыг мөрөөдөж зүрхэлдэг зоригтой л бүсгүй юм даа чи гэснээ тас тас хөхрөн -Тэр чинь чам шиг нусгай охины мөрөөдөж болдог хайрхан арай ч биш байхаа.

Одоо сэр сэр гээд тамхиа асааж хэд сорсоноо -За чи мөрөөдлийн ханхүүгээ бидний дундаас сонгох болж дээ. Эсвэл цагдаа дээрээ оч чиний зурагнууд маргааш гэхэд дэлхий даяар тарсан байх болно. Бид нар энэ хэдэн сард чиний алхам бүрийг ажиглаж байсаан.

Нэр усыг чинь сургууль сурдаг анги, эцэг эхийн чинь хийдэг ажилтай гэрийн чинь хаягтай тавилаа бидэнд хэд хэдэн групп байна чиний онц сурдаг чинь ангийн дарга чинь бас чиний царайлаг чинь ямар ч нөлөө үзүүлэхгүй бүх хүмүүс чамаас нүүр буруулах болно. Тэр бүү хэл эх эцэг чинь чамайг нэг нүдээрээ харахаа болино. Эсвэл чи мөнгөө төлөх болждээ гэхэд Гэгээнхүслэн бушуухан -Мөнгийг чинь өгье гэж нулимсаа асгаруулан бүлтгэнэвэл

-За зүйтэй тэгэхдээ чи хэдэн төгрөг өгнө гэж бодож байна. Гэгээнхүслэн нулимсаа арчиж арга барагдсан сэтгэлд нь бага зэргийн гэгээ тусаж -Авсан мөнгөө бүгдийг нь өгнө гэвэл Тарган шар доогтойхон исгэрсэнээ харцаараа шөвөгдөн -За бялзуухай минь бизнес хийж байгаа хүн хэзээ ч ашиггүй юманд мөнгө зардаггүй юм мэдэв үү гэснээ -Чи сая гаран төгрөг авсан, одоо 8 сая төгрөг төлнө дөө Гэгээнхүслэн тэр их мөнгийг хаанаас олно доо гэж гэнэт айдас хүрэн арга барагдангуй харвал

-За яасан бялзуухай минь биеэрээ төлсөн нь дээр байна уу? -Тэгвэл бидний нэгийг ханхүүгээр сонго тэгэхдээ үе үе бидний дундын өмч болно гэдгээ мартаж болохгүй гэж мушилзвал бусад нь байж ядан агдаганан хөхрөлдөв. Дэргэд нь суусан хар царайт аpxи тамхины ой гутмаар эхүүн муухай үнэр ханхлуулан хацар хүзүүг нь шүлсдэж байж ядан тичяадаж хөх бэлхүүсийг нь базлан эpээ цээргүй

-Эсвэл Фейсбүүкийн од болж амьдаараа авсанд орохоос нэг их дээрдэх эд биш байхаа дүү минь гэснээ бах нь ханасан маягтай дарвайтал инээлээ. -Эсвэл мөнгөө өг удаавал сарын 10 хувийн хүү төлнө гэдгээ мартаж болохгүй… Тэд Гэгээн хүслэнг элдэвлэж элдэвлэж арай ч биед нь халдалгүй явуулахдаа Чиний хувь заяа бидний гарт шүү гэдгийг ойлгуулсанаас гадна дуудсан цагт дуудсан газар ирэхгүй бол бидэнд битгий гомдоорой чи Фейсбүүкийн од гүйцээ гэж сүрдүүлсээр үлдсэн аж.

Бараг элий балай болсон Гэгээнхүслэн түүний бүх асуудлыг эхнээс нь дуустал мэдэх мөнгө төгрөгийг нь гардан үрэлцсэн найздаа хэлбэл -Одоо яанаа гэснээс өөр тоймтой юм хэлсэнгүй. Ядаж байхад тэдний товлосон өдөр ойртоод галзуурахад ганц хуруу дутаад байв. Гэгээнхүслэн өөрийнхөө үнэтэй цайтай бүхнээ зарсанаар барахгүй ээжийнхээ өмсөхөө байсан булган шубыг аавынхаа хөөргийг нууж зараад зургаан сая гаруй төгрөгтэй болсоноо хийсэн боловч

Хоёр сая шахам төгрөгийг хаанаас олох вэ гэсэн бодол оровч гаравч сэтгэлээс нь уяатай явахаас гадна тэд гартаа оруулсан зургаараа нээнтэглээд хэзээ ч юу ч нэхэж юу ч тулгаж болно гэсэн бодол түүнийг яах ч аргагүй арчаагүй байдалд оруулж байлаа. Бодож бодож түүний дотоод шаналгааг хамгийн түрүүн мэдэрч яав ийв миний охион хэмээн урд хойно бөндөгнөн аргадах эжийдээ хамаг үнэнээ хэлэхээр шийдлээ.

Гэгээнхүслэнгийн ээжийн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж сошиалаар дамжуулан гэнэн томоогүй охидыг олзлон биеийг нь vнэлүүлж зapaхаас гадна төрөл бүрийн дapaмт шахалт үзүүлэн хялбархан орлого олдог түүндээ амташсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилсанаар болсон болон ирээдүйд болох олон гэм,т xэp,гийг таслан зогсоосноос гадна учир шалтгаан нь тайлагдахгүй байсан хэд хэдэн хэрэг илрүүлсэний дотор цэцэг цэврүү шиг хөөрхөн гурван oxины амиа xopлосон xэpэг байсан гэдэг…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.