• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Нарны хэт ягаан туяа арьсанд хамгийн хортой!!!

Нарны хэт ягаан туяа арьсанд хамгийн хортой!!!

  1. Урт иштэй нарийхан тамхи зууж, утааг суунаглуулах нь донжтой харагдаж болох ч арьсанд тун халгаатайг мартуузай. Хэрэв та тамхи татдаг бол гоо сайхны, хамгийн сайн гэх бүтээгдэхүүнийг тонн тонноор хэрэглээд ч нэмэргүй. Тамхи нь арьсан дахь чийгшилийг багасгадаг тул хөгшрөлтийг түргэсгэдэг.
  2. Ямар ч их ачаалалттай байсан, нүүрнийхээ будгийг заавал арилгаж заншаарай. Та арьс арчилгаандаа мөнгө төгрөг, цаг заваа үрээд байдаг, гэтэл ганц удаагийн залхуурал таны бүх хөдөлмөрийн үр дүнг чинь баллуурдчихаж мэднэ шүү.
  3. Хоолны буруу дэглэм, эрүүл бус хооллолт арьсанд маш их хор хөнөөлтэй. Жимс, ногоо ихээр агуулсан тэжээллэг хоол нь таны арьсыг гэрэлтсэн толигор болгоно.
  4. Хар батганаасаа болоод эмэгтэйчүүд сэтгэл дундуур байх нь бий. Хар цэгүүдийг арилгах амархан. Гэхдээ дахиад гарч болзошгүй тул та батга гаргах болсон үндэслэлийг нь зөв тогтоогоорой.
  5. Нарны хэт ягаан туяаны доор дэндүү удаан цагийг өнгөрүүлэх хэрэггүй. Нарны гэрэлд хэт удаан байх нь нүүрийг үрчийлгэн өнгийг нь бүдгэрүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.