• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Монголын түүхийн баримтыг Хятадад зарсан гэх С.Чулууныг Чингис хаан музейн захиралаар томилохоор болжээ.

Монголын түүхийн баримтыг Хятадад зарсан гэх С.Чулууныг Чингис хаан музейн захиралаар томилохоор болжээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр сүндэрлүүлэхээр зорьж буй томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь “Чингис хаан” музей.МАН-ын 100 жилийн өмнө ашиглалтад оруулахаар яарч буй “Чингис хаан” музейн өртгийг 2020 онд дахин 14.8 тэрбум төгрөгөөр нэмсэн.

Тэгвэл тус музейн захирлаар Соёлын сайд асан С.Чулууныг томилохоор болжээ.Өнгөрсөн пүрэв гаригт Соёлын сайдын зөвлөлийн хурлаар орсон байна.

С.Чулууныг “Чингис хаан” музейн захирал болгох шийдвэр гарсанд салбарынхан нь ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдав.

Өмнөх Засгийн газарт Соёлын сайдаар ажилласан С.Чулуун салбартаа сайнаар, саараар ч яригддаг эрхэм. Тэр тусмаа түүхийн шинжлэх ухааны салбарынхны дунд түүний нэр хүнд тун муу.

Үндэсний түүхийн архиваас 640 мянган хуудас материалыг скайнердаад хятадуудад хууль бусаар өгсөн гэж салбарынхан нь С.Чулууныг харддаг.

“Байгалийн түүхийн музей”-г 400 сая төгрөгөөр буулган, оронд нь “Чингис хаан”-ыг 67.8 тэрбум төгрөгөөр барьж байгаа билээ. Гэвч тус музейд дэлгэх Их хааны ганц ч үзмэр Монгол Улсад үгүй, монголчууд бидэнд байхгүй.

Тиймээс Чингис хаантай, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой эд, өлгийн зүйлсийг урчуудаар хийлгэхэд 10 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.