• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хөвсгөл далайн эрэг дагуу 10 гаруй мянган аялагчид амарч байна.

Хөвсгөл далайн эрэг дагуу 10 гаруй мянган аялагчид амарч байна.

Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган аялагчид амарч байна.

Тодруулбал өчигдөр Намнангийн арын постоор 1942 тээврийн хэрэгсэлтэй 7154 иргэн нэвтэрч өмнөх өдрүүдэд ирсэн иргэд, орон нутгийн иргэдтэй нийлээд 10 гаруй мянган иргэд амарч, аялж байна.

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байгаа юм.

Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.