• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Танхай /gang/ эмээ буюу Мөнхсэлэнгэ:Ковидын үед хүнд хэцүү байгаа айлуудад “хүн асарч олсон мөнгөнөөсөө” 1 сая төгрөг хандивлана.

Танхай /gang/ эмээ буюу Мөнхсэлэнгэ:Ковидын үед хүнд хэцүү байгаа айлуудад “хүн асарч олсон мөнгөнөөсөө” 1 сая төгрөг хандивлана.

Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдгээрэй нийтэд танигдсан, иргэн Б.Мөнхсэлэнгэ корона тусаад эм авч чадахгүй байгаа хүмүүст мөнгө хандивлана гэжээ.

Тэрээр дуучин Гантогоогийн Улаан бүс аянд хандивлах гэж үзсэн ба хариу бичээгүй учир нэн яаралтай аав ээжүүдэд хувааж өгөхөөр болжээ.

Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдгээрэй нийтэд танигдсан, иргэн Б.Мөнхсэлэнгэтэй ярилцлаа.

-Та юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулж болох уу. Хаана төрсөн, ямар сургууль төгссөн гээд хувь хүнийхээ талаар…

-Би 1971 оны есдүгээр сарын 28-нд төрсөн, одоо 49 настай. 1995 онд Анагаахын сургууль төгссөн. Герман улсад амьдардаг.

-Германд хэзээ очсон бэ?

-Германд 1998 оны гуравдугаар сарын эхээр ирсэн. Энд ирээд 23 жил амьдарч байна.

-Одоо таны хүүхдүүд Германд байдаг уу?

-Миний бүх хүүхдүүд Германд байгаа.

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Та Германд ямар ажил хийж байсан бэ?

-Би 17 настай байхдаа үйлдвэрийн осолд орж, гурван хуруугаа тайруулсан тул үйлчилгээний нарийн ажил хийх боломжгүй болсон. Гол төлөв цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Германд ирээд зочид буудалд цэвэрлэгээ хийсэн. Ингээд Германд амьдрах бичиг баримттай болсныхоо дараа асаргааны ажил хийсэн. Гэвч асаргааны ажил хийх нь надад тохирохгүй, байдлыг улам хүндрүүлж байсан. Би эрүүл байх бүхий л хугацаандаа ажил хийхийг илүүд үздэг байсан.

Мөн сошиалаар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг байсан. Хүн зөвхөн ном уншаад мундаг сэтгэлзүйч болдоггүй. Олон сэтгэлзүйчтэй харьцах явцдаа би үүнийг олж харсан. Тэд зөвхөн номоо л ярьдаг. Би эмч мэргэжилтэй, дээр нь өөрийн биеэр сэтгэлзүйн хүнд асуудал туулсан хүний хувьд мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чадна. Сэтгэлзүйч хүний жилийн хугацаанд хийх ажлыг би хэдхэн минутын дотор хэлж ойлгуулдаг.

-Таньд хандаж сэтгэлзүйн зөвлөгөө авдаг хүн одоо байгаа юу?

-Ганц, хоёр бий. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд монголчуудад юм хүргэхийн төлөө лайв хийдэг байсан. Хоногийн 24 цагийн хугацаанд дөрвөн цаг унтаад бусад үеийг өөрийнхөө зорилгод зарцуулж байсан. Одоо бол үнэгүй юм гэж байхгүй. “Чанар дагаж үнэ” гэдэг учраас би өөрийгөө үнэлж байгаа. Миний зөвлөгөөг авсан хүн маш хурдан сэргэдэг.

-Та лайв хийхдээ хэтэрхий өөрөөрөө байгаа нь шүүмжлэл дагуулдаг юм болов уу? Жишээ нь, та лайв дундуур тамхи татдаг?

-Би архи, тамхи хэрэглэхийг сурталчилдаггүй. Хэзээ нэгэн цагт тамхинаас гарах байх. Гэхдээ одоо бол биш. Хувь хүн тамхи татсан бол ишийг нь хогийн саванд хаядаг байх ёстой. Би архи, дарс уулаа гээд хэнд ч саад болдоггүй. Хажуу айлдаа түвэг уддаггүй. Миний лайвыг бага насны хүүхдүүд үзэж байгаа бол тэр томчуудын буруу. Би +*1*8 гэж нас заасан байхад бүгд орж ирэх хэрэггүй. Хүүхдийнхээ юу хийж, юу үзэж байгааг томчууд хянах ёстой.

-Таны лайв хийх болсныг хүүхдүүд тань, гэр бүлийн гишүүд тань хэрхэн хүлээж авдаг бэ?

-Манай хүүхдүүд намайг дэмждэг. Би лайв хийсэн талаараа ярина, уйлна, дуулна. Миний хүүхдүүд бүх цаг үед ээжийнхээ талд байдаг. Гэхдээ тэд “Бичлэгтээ биднийг битгий гаргаарай” гэдэг. Манай том охин ч монгол хэл мэддэггүй. Тэгэхээр намайг лайв хийхдээ юу ярьж байгааг тэд маань нарийн мэдэхгүй.

Харамсалтай нь, миний илэн далангүй лайваас болоод Монголд байгаа ээжид минь маш их сүрдүүлэг ирдэг болсон гэсэн. Миний лайвыг хараад хүмүүс тэр бүр эвлэрдэггүй үнэн төрхөө мэдэж аваасай, хорвоогийн хатуу үнэнийг таниасай гэж би хүсдэг. Тийм учраас нь элдэв баггүй, чөлөөтэй ярьдаг. Чөлөөтэй байх нь зөв гэж боддог. Таалагдахгүй бол үзэхгүй л байхад болно шүү дээ. Энэ нь таны эрх…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.