• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гарчээ.

Хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гарчээ.

ЮНЕСКО-ийн мэдээлснээр Covid-19 цар тахлын улмаас боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа анги, танхимд явагдах боломжгүй болж сургуулиа хаасан улсын тоо 2020 оны 3-р сарын 15-нд 53, 4-р сарын 15-нд 190, 5-р сарын 15-ны байдлаар 158 болсон байна.

Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргаж мөрдүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасан.

Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Я.Цэдэвсүрэн мэдээлэл хийж байна. Тэрбээр:-Тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан.

Төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой боллоо гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.