• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Осоржамааг зодсон гэх Бяруу Батбаатар: Намайг гүтгэж байна хуулийн зөвлөгөө өгөх хүн байна уу

Осоржамааг зодсон гэх Бяруу Батбаатар: Намайг гүтгэж байна хуулийн зөвлөгөө өгөх хүн байна уу

О.Осоржамаа өөрийн төрсөн нутагтаа аялахаар явж буйгаа лайваараа ярьж байсан юм. Тэгвэл нутгийн хүмүүст зодуулж хүнд бэртжээ.

Тэрбээр, “Өвдөөд хорсоод л байсан яаж тэвчиж байснаа мэдсэнгүй. Хөдөө нутаг явсан чинь очоод ганц хоноод л ийм болчихсон.

Хэдэн хүн ирээд нутгийн нэр гутаасан гээд л надруу дайрч чирч сураар ороолгож алах шахсан. Би машинтайгаа зугтаж амь гуйхад тэр хүмүүс дундаас намайг өмөөрсөн хүн нэг ч байгаагүй” хэмээн ярьж байсан юм.

Фэйсбүүк нөлөөлөгч Осоржамаа уржигдар нутагтаа наадамлаж яваад хүнд зодуулж бэртэл авсан тухайгаа уйлан лайв хийж байсан юм.

Тэрээр Төв аймгийн Эрдэнэсант сумын Бяруу хочит Батбаатар гэх хүн намайг зодож бэртээлээ. Тэр хүнийг шалгуулж хариуцлага тооцуулна хэмээн өчигдөр пэйж хуудастаа пост оруулсан юм.

Тэгвэл түүнийг зодсон гэх Бяруу Батбаатар “Ахдаа хуулийн зөвлөгөө өгчих хүн байна уу? Осоржамаа хүн гүтгээд байна. Үнэн шүү ахдаа итгээрэй. Би тийм хүн биш” хэмээн пост оруулжээ.

Осоржамаа өөрөө яг аль нутагт амарч явсныг мэдэхгүй юм. Өвөрхангай аймгийн Эрдэнэсант сум уу? Төв аймгийн Өндөрсант баг уу?

эх сурвалж: pick.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.