• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Энгийн амьдралдаа шилжиж kopoHaBиpyсээс салах цаг удахгүй ирэх нь ээ….

Энгийн амьдралдаа шилжиж kopoHaBиpyсээс салах цаг удахгүй ирэх нь ээ….

Бүхэл бүтэн нэг гаригийн 7.8 тэрбум хүнийг айлгаад буй цар тахлыг зогсоох вак,циныг гаргаж авахын төлөө дэлхийн олон орон өрсөлдөж байна. Учир нь цар тахал бол аль нэг улсын биш дэлхийн хэмжээний асуудал учраас вак.циныг хамгийн түрүүнд гаргаж авсан улс, эрдэмтэд дэлхийн түүхэнд арилшгүй ул мөр үлдээнэ.

Урьд өмнө байгаагүй шинэ төрлийн ко.ронави,русаас олон сая хүний амь насыг аврах цорын ганц арга зам нь вак.цин юм. Дэлхий дахинаа өндөр үр нөлөө үзүүлсэн хэд хэдэн вак.циныг зарласан сайхан мэдээгээр бид энэ долоо хоногийг угтлаа. Ийн дэлхийд туршиж байгаа, хамгийн сайн үр дүн үзүүлсэн вак.цины талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

“Moderna” компанийн вак.цин 94.5 хувийн үр дүн үзүүллээ АНУ-ын “Moderna” компанийн туршиж буй COVID-19-ийн эсрэг вак.цин 94.5 хувийн үр дүн үзүүлснийг даваа гаригийн орой зарлалаа. Энэ нь ко.ронавир.усын эсрэг хамгийн өндөр үр нөлөө үзүүлсэн АНУ-ын хоёр дахь ва.кцин юм. “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үр дүн гэдэг нь тодорхой. Ва.кцин 94.5 хувийн үр дүн үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэж АНУ-ын халдварт өвчний хамгийн шилдэг эмч, доктор Энтони Фаучи ярьжээ.

Харин “Энэ бол миний амьдрал, ажлын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ва.кцин туршсан нь хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн “Moderna” компанийн ерөнхий эмч Тал Закс ярив. Ва.кцинд арванхоёрдугаар сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар “Миний бодлоор дөрөвдүгээр сарын сүүлээр бүх хүн энэ ва.кцинд хамрагдана.

Гэхдээ тав, зургаа, долдугаар сар хүртэл хойшилж магадгүй. Ва.кциныг үйлдвэрлэхэд хоёр сар шаарддаг” гэж Энтони Фаучи ярьсан байна. “Moderna” компани туршилтдаа 15 мянган хүн хамруулснаас цөөнхөд нь толгой өвдөхөөс өөр гаж нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тус компани энэ сарын сүүлээр ва.кцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм. Гэхдээ дээрх 94.5 хувь бол ердөө 95 сайн дурын ажилтны эхний үр дүн юм.

“Pfizer” компанийн ва.кциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол “Moderna”-гийн ва.кцин цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай юм.Цельсийн -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалж болохыг “Moderna” баталж байна. “Moderna”-гийн ва.кцин нь бусад ва.кцинуудаас илүү өндөр үнэтэй. Нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь 50-60 орчим ам.долларын үнэтэй байх юм.

Харин “Pfizer” болон “BioNTech” компанийн ва.кцины хоёр тун нь 40 орчим ам.доллар, “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн ва.кцин тун нь дөрвөн ам.доллар, “Johnson & Johnson” компанийн ва.кцин тун нь 10 орчим ам.долларын үнээр худалдаалахыг мэдэгдээд байна. Pfizer: Ирэх хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжинэ Дэлхий нийт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийг COVID-19-ийн эсрэг 90 хувийн үр дүн үзүүлсэн ва.кцины сайхан мэдээгээр эхлүүлсэн.

Тодруулбал, АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани хамтран бүтээсэн ва.кцин аюулгүй гэсэн үр дүн үзүүлж, 90 хувийн дархлаа тогтоосноор хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхэн дэх гайхалтай өдөр боллоо хэмээн олон нийт үзэж байна. Түүнчлэн дээрх компаниуд ва.кцинаа энэ сарын сүүл үеэс нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх өргөдөл гаргахаар төлөвлөжээ. Судлаачид хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжих боломж ирлээ хэмээн энэ мэдээг талархан хүлээн авсан юм.

Энэ талаар Оксфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн профессор Жонн Бэлл “Би үүнийг хэлж буй анхны хүн нь боловч сайн үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хөл хориог сулруулах, хязгаарлалтыг зогсоох хамгийн сайн арга зам бол ва.кцин юм” гэсэн бол АНУ-ын “Pfizer” компанийн тэргүүлэгч Алберт Боурла “Бид дэлхийн өнцөг булан бүрт нүүрлэсэн эрүүл мэндийн хямралыг зогсоох гайхалтай нээлтийг хийхэд ойртлоо” гэв.

Энэ ва.кцины хоёр дахь тунг тариулснаас долоо хоногийн дараа Америк, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркийн сайн дурын 94 ажилтанд 90 хувийн дархлаа тогтсон байна. “Pfizer” болон “Moderna” компанийн ва.кцин ижил үр дүн үзүүлсэн нь хүний дархлааны систем дээр үндэслэн ижилхэн технологи ашигласантай холбоотой аж. Ингэснээр ва.кцин тариулсан хүний биед ви.рус эсэргүүцэх эсрэг биет үүсдэг байна.

Ва.кцин хийлгэсэн хүнд дархлаа тогтоодог РНХ, mRNA гэсэн урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг тэд ашиглажээ. Тус компани АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас ва.кциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохыг хүсч, энэ хүсэлт ирэх долоо хоногийн эхээр гарч магадгүй гэв. Хэрэв хүсэлтийг нь зөвшөөрвөл энэ оны төгсгөл гэхэд 50 сая тун, ирэх он гарахад 1.3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв. Их Британи 30 сая тунг урьдчилан захиалснаас энэ оны сүүлээр гэхэд 10 саяыг нь авах шаардлагатай гэв.

Мөн Их Британийн эм үйлдвэрлэгч “Астра Зенека” компани болон Оксфордын их сургууль хамтран туршиж буй ва.кцин үр дүн сайн байвал дэлхий даяар хоёр тэрбум тунг үйлдвэрлэхээс Их Британи дангаараа 100 сая тунг нь захиалжээ. Мөн Их Британи “Moderna” компанийн ва.кцинаас таван сая тунг хавах хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ярив.

Хамгийн сонирхолтой нь энэ ва.кциныг Турк гаралтай Германы эрдэмтэн хос Угур Сахин, Озлем Туречи нар бүтээжээ. 55 настай Сахин, 53 настай Туречи нар “BioNTech” компаниа 2008 онд Германы Майнц хотод байгуулсан байна. Спутник-V ва.кцин 92 хувийн үр дүн үзүүллээ Дэлхийн хамгийн анхны кор.онавир.усын эсрэг ва.кциныг гарган авснаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин наймдугаар сарын 11-нд сүр дуулиантайгаар зарласан.

Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй ва.кцины үр нөлөөнд дэлхий нийт төдийгүй, ОХУ-ын иргэд эргэлзэж тариулахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн билээ. Учир нь уг ва.кциныг ДЭМБ-аас баталгаажуулаагүй. Гэвч вак.цин гарган авах уралдаанд түрүүлэх гэсэн хүслээсээ ОХУ огт буцсангүй.

“Pfizer” компанийн вак.цин 90 хувийн үр дүн үзүүллээ гэсний дараахан Гамалей судалгааны хүрээлэнгийн туршиж байгаа Спутник-V ва.кцин 92 хувийн үр дүн үзүүлснийг энэ сарын 11-нд зарлав. Сайн дурын 20 ажилтан вак.цин тариулснаас 21 хоногийн дараа тэдэнд дархлаа тогтсон байсан аж.

Сүүлийн шатандаа тэд 40 мянган сайн дурын ажилтан хамруулснаас эхний тунг 20 мянга, хоёр тунг 16 мянган сайн дурын ажилтан тариулжээ. Тэд туршилтдаа Беларусь, Венесуэль, Энэтхэг, Араын нэгдсэн бүгд найрамдах улсын иргэдийг хамруулсан байна. Саяхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Энэтэхэгт 100 сая тун, Бразилд 50 сая тун, Узбекстанд 35 сая, Мексикт 32 сая, Непал, Египт 25 сая тунг худалдаалахаар болсноо мэдэгдэв.

Мөн Унгар, Өмнөд Солонгос, Турк, Франц улс вакц.ин авахаа мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь 40 мянган сайн дурын ажилтны ердөө 20 хүнийх нь үр дүн учраас баталгаатай биш. АНУ-аас өрсөх гэсэн ОХУ-ын хийрхэл хэмээн ажиглагчид үзэж байна.

Өнөөдөр дэлхий даяар 200 гаруй ва.кцин туршиж байгаагаас 11 нь хүн дээр хийх туршилтынхаа сүүлчийн шатанд ороод байна.Гэхдээ кор.онави.рус цаашид хувьсан өөрчлөгдсөөр байвал өнөөдрийн бүтээж буй в.акцинууд хүмүүст хангалттай дархлаа тогтоож чадахгүй байж болохыг зарим судлаачид анхааруулж байгаа юм.

Мөн одоогийн байдлаар дээрх ва.кцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг хэлж мэдэхгүй, ва.кцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна. Дээрх гурван вак.цинаас гадна Их Британийн “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн хамтарсан ва.кцин, “Johnson & Johnson” компанийн ва.кцин сайн үр дүн үзүүлнэ хэмээн таамаглаж байна.

эх сурвалж THEGEGEE.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.