• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Л.Оюунэрдэнэ: Цар тахлын дараа шинээр 2 яам байгуулна. Эдгээр яамдууд нь… (Цааш унших)

Л.Оюунэрдэнэ: Цар тахлын дараа шинээр 2 яам байгуулна. Эдгээр яамдууд нь… (Цааш унших)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдөр 12:30 цагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм.

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа экспортын төмөр замын хөтөлбөр, газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар тодруулав.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замын төсөл, нефтийн үйлдвэрийн төслийг үргэлжлүүлнэ. Бодлогын хувьд У.Хүрэлсүх сайдын дэвшүүлэн ажиллаж байсан бодлоготой нийцэж явна. У.Хүрэлсүх сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу үүрэг даалгавар өгсөн. Үр дүн гарах үед улс төржилт нэмэгдсэн.

Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлахтай холбоотой саналыг тавьсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тантай адилхан 80-аад оны залуучууд дунд тань амжилттай явж байгаа хүн алга. Богинохон хугацаанд маш гайхмаар кареерын өсөлт үзүүлсэн байна. Амьдрал ахуй нь ч сайжирсан байна.

Ажилласан байдлыг харахад нэг ч хувийн байгууллагад ажлаагүй, дандаа л намд ажилласан байна. Таны ажиллаж байсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байтал та Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа нь монголын ард түмнийг доромжилж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ, би 80-аад онд төрсөн. Өнгөрсөн 30 жил 80-аад оныхонд хамгийн амаргүй туссан. Боловсролын тогтолцоо, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт хамгийн хүндээр туссан. Ах нараас илүү Ардчиллын үнэт зүйлийг илүү ойлгох байх гэж бодож байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 30 жилийн завхарлыг зогсоохын тулд хичээн ажилласан, цаашид ч энэ байр суурин дээрээ байх болно. Боловсролын салбарт ямар бодлого баримтлах вэ? Монгол хүүхэд дэлхийд оюуны чадамжаараа дэлхийд долоод жагсдаг.

Гэтэл боловсролын тогтолцооны улмаас оюуны чадамжаа хөгжүүлэх тал дээр 49-р байранд ордог. Ирэх жилүүдэд боловсролын тогтолцооны томоохон шинэчлэлийг хийнэ. Мөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, түүнд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдээ бэлтгэнэ.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэл дотор бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг оруулж ирэх бодлогыг баримталж байгаа. Инновацийг дэмжих ёстой. Ингэж байж эдийн засаг хурдтай, тогтвортой байна. Мөн тэрбээр Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамдыг нэмж байгуулахаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.