• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Д.Сумъяабазарыг огцруулах санал гарчээ.

Д.Сумъяабазарыг огцруулах санал гарчээ.

УИХ-ын гишүүний сэнтийгээс хотын даргын албан тушаалд уригдаж очсон Д.Сумъяабазарыг намынх нь нөхөд огцруулах тохироог хийжээ. Тодруулбал, өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УХүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэрийг дэмжиж ёсоор болгосон.

Тэгвэл бүхэл бүтэн Засгийн газар огцорчхоод байхад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хариуцлагын гадна үлдэх нь шударга бус хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийслэлээс бусад аймаг, хотууд Ковид-19-ийг цурманд оруулж эхнээсээ ногоон бүс болсноо зарласан.

Гэтэл хамгийн их хүн амтай Улаанбаатар цар тахлын голомттой бүс хэвээр, өдрөөс өдөрт хэдэн арваараа нэмэгдэж байхад Д.Сумъяабазар албан тушаалдаа үлдэх нь байж боломгүй үзэгдэл. Тиймээс л түүнийг яаралтай огцруулж дараагийн хотын даргын асуудлыг ярилцаад эхэлчхэж.

Ямартай ч Ерөнхий сайд нь бүрэлдэхүүнээрээ огцорч ард түмнээсээ уучлалт гуйчхаад байхад хотын дарга Д.Сумъяабазар нялх биетэй ээжээс уучлалт гуйх нь бүү хэл юу ч болоогүй юм шиг сууж буй нь ойлгоход бэрх.

Товчхондоо Ерөнхий сайд нь ганц хоёр сайдаа сугалахгүйгээр шийр зааж танхимаараа огцорчхоод байхад Сумъяа дарга юу ч болоогүй юм шиг үлдэх нь шударга бус. Эцэст нь тэрбээр жагсагчдаас нуугдаж өрөөндөө шигдсэн ч намынхан нь түүнийг огцруулахаар сэтгэл шулуудсан байна.

Учир нь, Д.Сумъяабазар өөрийгөө хэний хүн бэ гэдгийг “Хүүхдийн төлөө фонд” байгуулах үеэр тов тодорхой харуулсан. erennews

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.