• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хуурамч шатахууныг Aфрик, манай улс хоёр л ашиглаж байна. POCHЕФТЫГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙВАЛ ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ.

Хуурамч шатахууныг Aфрик, манай улс хоёр л ашиглаж байна. POCHЕФТЫГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙВАЛ ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан байна.

“Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ.

Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой аж.Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:Монгол Улс сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун буюу керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүй оруулж ирж, дизель түлштэй хольж борлуулж байна. Улсын төсөв жил бүр 60-70 тэрбум төгрөг хуурамч шатахуунаас үүдэж алдсан гэсэн үг.

Сүүлийн зургаан жил 360 гаруй төгрөг алдлаа. Цар тахлын энэ хүнд үед онцгой хэрэгтэй мөнгө. 60 тэрбум төгрөгөөр 40 цэцэрлэг барина. Жил бүр 40 цэцэрлэг бид алдаж байна. Хуурамч шатахууныг Африк, манай улс хоёр л ашиглаж байна. Хуурамч шатахууныг хэрэглэснээр машинуудын мотор эвдэрдэг.

Тиймээс зайлшгүй энэ хуулийг батлах шаардлагатай. Хэрэв дэлхий улс орон үүнийг зөвшөөрдөг байсан бол нефтийн үйлдвэр ч гэж байх шаардлагагүй. Өнөөдрийг хүртэл онцгой татвар авахгүй байгаа нь гэмт хэрэг шүү.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:Ц.Анандбазар гишүүн салбарын хүний хувьд асуудалд зөв хандаж байна. Жилийн алдагдал нь 63 тэрбум төгрөг, дизель түлшнээс хямд, татваргүй оруулж ирээд ашиг хийж байна.

Би энэ асуудлаар холбогдох бүх байгууллагад хандсан боловч юу ч хийгээгүй, маш лоббитой. Одоо л төрийн хатуу бодлого хэрэгтэй байна. Төсөв болон ард түмэнд ч хэрэгтэй хуулийн төсөл.

POCHЕФТЫГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙВАЛ ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.