• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Б.ЦЭЦЭГ:“Харалган төрийн боол иргэд биш”Гүн эмгэнэл илэрхийлье…

Б.ЦЭЦЭГ:“Харалган төрийн боол иргэд биш”Гүн эмгэнэл илэрхийлье…

Нийгэмд өрнөж буй үйл явдалын учир шалтгааныг танин мэдэх ямарч боломжгүй засаглалд олон иргэд хөлд нь өртөж байна даа. Улс оронд өнөөдрийг хүртэл хамтын амьдралыг социализмын 70 жилд хэрхэн явагдсан мөн сүүлийн 20 жилд хэрхэн явагдсан гэх мэт хүмүүс рүү чиглэсэн, олон нийтийг ухааруулсан мэргэжлийн хүмүүс дутагдсаар л байгаад харамсаж байна үнэндээ……

Социологи гэж юу вэ ?Түүнийг хэрхэн ойлгох вэ ? Түүнийг мэдээллийн салбарт хэрхэн тодорхойлдог вэ ? Хамтдаа амьдрах чадвартай хүмүүсийг социал гэдэг.

Харин чадваргүй хүмүүсийг асоциал гэдэг.Өнөөдөр нийгэм устаж, ганц нэг хүмүүсийн хувийн амьдралын аз, эз дээр тулгуурлан яаж ч болдог дүрэмгүй бас горимгүй, зэрлэг зэрэгцсэн амьдрал үргэлжилж, нийтлэг сайн муу, сайхан муухайгын үнэлгээтэй нийгэм үгүйлэгдэж байна.

Сүүлийн 20 жилд нийгэм болон иргэн сөнөх ажил явагдсан гэхэд хэлсдэхгүй. Нэгэнт нийгэм ерөөсөө нийгэм гэдэг утгаа алдан задарсан гэдгийг хэн ч хараад ойлгохоор болсон үе.

Хорлонтой нийгмийг бүтээж байгаад улстөрийн иргэд ээ гэх сэтгэл дутсантай холбоотой гэж шууд харж болохоор байгаам. Үндсэндээ хүнээ хайхрахгүй төрийн шийдвэр, огт биелдэггүй амьдралд ойр бус амлалтуудын дунд зэрэгцэн орших хүн сүрэг ээ намнаж байна.

Тэд тусдаа улс биш, бид харь элгийн иргэд биш л баймаар. Өнөөдрийн үзэгдэл ард иргэд туйлдаж гундсаны нэг бухимдал задарч байгаагийн илрэл юм. Үнэндээ иргэдийн дуу хоолой, иргэдийн амьдралын стресс бухимдал, иргэдийн боломжийг хулгайлагсадтай тэмцэх, сонсох чихгүй төр хэдэн арваныг үдсэний гай юмдаа.

Эрүүл нийгмийг бүтээхийн тулд иргэдийн сэтгэл зүйд тулгуурдасан Социологийн судалгаагүй шийдвэр гаргаж дараа болж байгаатай шууд хамааралтай юм.

Үхжил байдаг гээд өнгөрөөж боломгүй бид гуравхан саяулаа мөртлөө 30 сая иргэнтэй улсаас илүү амиа хорлолтын түвшинээрээ дэлхийд цойлдог. Иргэний судалгаа, сэтгэл зүйн дархлааг бий болгоход түлхэцтэй ажил хийхгүй бол боломгүй цаг нэгэнт иржээ.

Төрд хэлэх үг түүнд байсан нь гарцаагүй… учир шалтгаангүйгээр ямарч хүн ийм үйлдэл хийхгүй. Бухимдал, стресс, дар.амт, иргэнээ үл тоох хү.чирхийлэлд иргэд өртсөөр байгаад харамсаж байна.Б.Цэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.