• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
“Фэйсбүүкийн найз” – Танихгүй шахуу хүн төсөөлөөгүй сайхан сэтгэл гаргаад…

“Фэйсбүүкийн найз” – Танихгүй шахуу хүн төсөөлөөгүй сайхан сэтгэл гаргаад…

Халдвар авсан тухайгаа фэйсбүүктээ бичтэл нэг ч удаа уулзаж байгаагүй, хааяа зурган дор коммент бичиж, стори рефлиддэг фэйсбүүк найз хамгийн түрүүнд хувь чатаар орж ирж байна.

Би ч гэсэн тусаад нэг эм уугаад /эмний нэрийг бичихээр рекламдсан болчих байх/ эдгэрсэн. Хэрэгтэй гэвэл би чамд хүргээд өгөх үү? Гэр чинь хаана вэ? Надаас битгий цэрвэж санаа зовоорой. Би зүгээр шүү.

Ажлынхаа зав зайгаар чамд дөхүүлээд өгье” гэв.

Танихгүй шахуу хүн төсөөлөөгүй сайхан сэтгэл гаргахад цэлмээд л явчихсан. Тэгсэн үе үе “Орой яах юм” гэж асуудаг, зовлон жаргалаа хуваалцчихдаг аюулын зузаан найзаасаа “Эмийн сангаас эм дөхүүлээд өгөөч” гэж хүсвэл “Яръя, яръя” гээд алга болчихов.

Корона хүмүүсийн чанарыг таниулаад ч байх шиг. Гэхдээ бүгд л өвдөхгүйн их хүслэн дунд өдөр хоногийг өнгөрөөж буй тул хэнийгээ ч битгий буруутгаарай. Түмний нэг нь ингээд эдгэрч, эргээд автобусандаа суух эрхтэй боллоо copy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.