• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хэцүү замыг сонгож бай. Тийм зам дээр өрсөлдөгч байдаггүй

Хэцүү замыг сонгож бай. Тийм зам дээр өрсөлдөгч байдаггүй

Бусдаас ялгаатай байхад сайн стратегийн утга учир оршдог Бизнест хамгийн сайн, том нь болох, өрсөлдөгчөө дарах, бялуу хуваах сэтгэлгээнд суурилсан өрсөлдөөн эцэст нь салбараа ашиггүй болгодог.

Ийм өрсөлдөөний үед бүтээгдэхүүнүүдийн ялгарал багасаж бараг ижил шахуу болдог тул үнийн дайнд орж улмаар ашиггүй шахам ажиллацгаадаг. Хэрэглэгчид үүнээс хождог мэт санагдах боловч компаниудын ашигт ажиллагаа тааруу байх нь бизнесийнх хөгжил дэвшил, инновацид саад болдог.

Улмаар салбарын хөгжлийг ч хойш нь татдаг. Бусдаас өөр байх стратеги барьдаг компаниудын бүгдийн сайн мэддэг жишээ бол Apple. Өөрөөр сэтгэ гэсэн уриаг нь ч та бүхэн санаж байгаа.

Техникийн үзүүлэлт, функц, технологийн дэвшил талаас нь харвал iPhone хамгийн шилдэг нь уу гэвэл бас маргаантай. Харин бусдаасаа өөр үү? Өөр.

Хамгийн сүүлийн үеийн андройд утас хэрэглэдэг хүн найзынхаа шинэ загварын iPhone утсыг хараад наад утасны чинь шинэ функц аль хэдийн миний утсанд байсан гэж хэлж мэдэх л юм.

Гэхдээ л найз нь iPhone утсандаа сэтгэл хангалуун хэвээр л байдаг. Бүх хүмүүс хэрэглэдэг үү гэвэл бас үгүй. Зах зээлийн тодорхой сегментүүдэд харин маш хүчтэй өрсөлдөж чаддаг, тэдний хувьд хамгийн тэргүүн сонголт нь байж чаддаг.

Энэ нь зөв стратеги байсан гэдэг нь тэдний урт хугацааны ашигт ажиллагаа, тогтвортой өсөлтөөр батлагддаг. Apple ухаалаг гар утасны зах зээлд тоо хэмжээгээр 10%-20%, борлуулалтаар 30%-40% орчим хувийг эзэлж ирсэн бол ашгийн 70%-90% орчмыг дангаараа эзэлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.