• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Баян Базараа эхнэрүүдийнхээ хүүхдүүдэд тэтгэмж өгөхдөө таван цаасаа харамладаг эр болж таарч байна уу?

Баян Базараа эхнэрүүдийнхээ хүүхдүүдэд тэтгэмж өгөхдөө таван цаасаа харамладаг эр болж таарч байна уу?

Улаанбаатар хотоос баруун баруун өмнө зүгт 1300 кмт, Говь-Алтай аймгийн төвөөс 162 км мөн Цээл сумаас баруун зүгт 18 км-т байрладаг Таян нуурын төмрийн хүдрийн ордыг Хятадын Baosteel группийн харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd болон мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co компаниуд руу мянга мянган тонноор зөөж ирсэн

Алтайн хүдэр компани өнөөдрийн өдрийг хүртэл Монголын хуулийг гишгэлсэн хэвээрээ л байна. Тэр ч бүү хэл урдуураа улаан хөлтийг зүгээр өнгөрөөдөггүй гэх Баян Базар охид хүүхнүүдтэй орооцолдож үрээ танихгүй өнөр өтгөн болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд таван эхнэр ёслож авчихаад бүгдийг нь төрхөмд нь буцааж нарийн бичиг хүүхнээ 6 дахь эхнэрээ болж 50 хэвийсэн насандаа үрийн зулай үнэрлэв.

Харамсалтай нь Алтайн хүдэр хэмээх компанийн эзэн Баян гэх тодотголтой Р.Базараа таван эхнэрийнхээ хүүхдүүдэд тэтгэмж өгөхдөө луу унждаг байна. Говь-Алтай аймагт Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог тэрээр анхны амьдралаа Нараа гэх бүсгүйтэй эхлүүлж, нуган үрийн зулай үнэрлэсэн ч дуучин Д.Оюунтүлхүүрийг сонгосон.

Дуучин Д.Оюунтүлхүүртэй сүр дулиантай хурим хийж дэнж хотойтол найралсан ч төд удалгүй төрхөмд нь буцааж, 20 ч хүрээгүй Б.Оюу гэх охиныг 3 дахь эхнэрээ болгосон байдаг.

Мөн л үрийн зулай үнэрлүүлээд төд удалгүй Д.Ариунцэцэг гэх фото мисс бүсгүйг 4 дэхь эхнэрээ болгосон. Ард түмний мисс гэх Д.Ариунцэцэг алтны магнайт Мянганбаяраас салаад ганцаараа гундаж явах үед нь Р.Базараа эхнэрээ болгон мөн л үрийн зулай үнэрлүүлж.

Гэвч цуутай явдалтай эр зангаа татсангүй Хандгайтын аман дахь хаусаа Д.Ариуцэцэгт үлдээгээд, Б.Аззаяа гэх охинтой нэг гэрт орж, 5 дахь эхнэрээ болгоод төд удалгүй төрхөмд нь буцаасан.

Хүний сайхан охидын толгойг эргүүлж гэргийгээ болгочихоод нялх үр тэврүүлээд хоосон байшинд үлдээдэг өөдгүй эрийн жишиг Р.Базараагаар дуусах болтугай. Р.Базараа өнөөдрийг хүртэл салсан эхнэр, хүүхдүүддээ нэхүүлэн байж тэтгэмжээ арай гэж өгдөг тухай зарим эх сурвалж хэлээд буй.

Энэ мэт үүргээ ухамсарлахгүй, үр хүүхдээ өнчрүүлдэг эрхэмүүдэд хилийн хо.риг ч багадах вий. Баян Базар өнөөдөр монгол түмний өмч уул уурхайн баялагаар холливуд хэв маягаар амьдарч хамгийн үнэтэй гэсэн хувцас, машин, нисдэг тэрэг хөлгөлдөг ч үр хүүхдээсээ таван цаасаа харамладаг эр болж таарч байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.