• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
​Л.Оюун-Эрдэнэ: Ихэнхи төрийн өмчийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын цалинд өөрчлөлт оруулна.

​Л.Оюун-Эрдэнэ: Ихэнхи төрийн өмчийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын цалинд өөрчлөлт оруулна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хүн биш хууль засагладаг төртэй байхыг хүсч байна гэсэн таны үгэнд их баяртай байна.

Энэ хүрээнд таныг нэг асуудалд анхаарлаа хандуулахыг, мөн байр суурийг тань сонсохыг хүсч байна. Манай улсад 2019 оны байдлаар төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчийн 4862 нийт 6012 хуулийн этгээд байна. Энэ тоонд төрийн бүх байгууллагууд эмнэлэг, сургуулиудаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд орж байгаа. Эдгээрт нийтдээ 240-250 мянган хүн ажиллаж байна.

Энд нийтдээ 19 их наядын эргэлтийн хөрөнгө, 45 их наядын эргэлтийн бус нийт 64 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна. Энэ 64 их наядын хөрөнгөөс 35 их наяд нь өр төлбөр байна. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн байгууллагуудын бүх хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байна.

Миний хувьд төрийн өмчит хэчнээн компани байгаа вэ гэдгийг Засгийн газраас асуугаад гурван сар болсон. Одоо хүртэл хариу өгөөгүй байгаа. Монголын төр орон нутгийн өмчит хэчнээн компани байгааг мэдэхгүй байна. Энд хоёр жишээ хэлье.

Эрдэнэс-Тавантолгой компанийн 936 ажилтны цалинд жилдээ 30 тэрбумыг өгч байгаа. Гэтэл урамшуулалд нь цалингаас гадна 37.9 тэрбумыг өгсөн байна. Зам Тээврийн яамны 20 компанид 2019 онд 82.8 тэрбумыг цалингаас гадна урамшуулалд нь өгсөн. 2020 оны наймдугаар сард 81.1 тэрбум төгрөгийг урамшуулалд тус тус өгсөн байна.

Төрийн өмчийн төлөөлөн удирдах зөвлөлтэй 70 компанид 242 яамны газар хэлтсийн дарга ажиллаж байна. Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын нэг дарга гэхэд л зургаан компанийн ТУЗ-ийг даргалж байна.

Тэгэхээр Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчны хүрээнд сайжруулах ажил мөрийн хөтөлбөрт орсон. Мөрийн хөтөлбөрт зааснаар энэ оны намрын чуулганд хуулийн багц төсөл Засгийн газраас орж ирэх ёстой байсан. Энэ асуудлыг хэзээ хууль эрх зүйн хүрээнд оруулж ирэх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой асуудлыг онцгой анхаарахаас өөр гарцгүй болсон. Үндсэндээ Төрийн захиргааны албан тушаалтан биш учраас Төрийн өмчийн үйлдвэрийн газар дээр олноор орон тоо бий болгодог асуудал үеийн үед гарч байсан.

Хэрвээ хувийн хэвшил аваад ажиллавал магадгүй 30 хүний ажлыг 100 хүнтэй хийх гэдэг нөхцөл байдал үүссэн нь үнэн. Тийм учраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах тал дээр танхаарал хандуулж ажиллана. Гэхдээ уламжлагдаж ажиллана.

Өмнө нь ажлын хэсэг гараад дүгнэлтүүд нь гарсан байдалтай байж байгаа. Эрх зүйн хувьд яах уу, тогтолцооны хувьд яах уу, алийг нь нэгтгэх үү гэх мэт холбоотой ажлуудыг хийнэ гэж үзэж байгаа.

Төрийн өмчийн үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудын цалин хангамж болон бусад асуудал дээр томоохон өөрчлөлт хийнэ. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газар байна гэдэг нь буруу, бүгдийг нь хувьчилна гэдэг асуудал дээр би 100 хувь санал нийлдэггүй.

Хувьчилснаар сайн зүйл болдоггүйг МИАТ, Төрийн банкийг хувьчлах асуудал явагдаж байхад ажлын хэсэг гараад би ахалж явж байхдаа татаж авч байсан.

Энэ хэрвээ хувьчлал хийгдвэл дотоодын биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжих ёстой болохоос биш улс төрд нөлөө бүхий этгээд өөрийн танил талаар дамжуулан банкны салбар, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өмчилж авах асуудал байж болохгүй. Тийм учраас энэ асуудал дээр нухацтай ярилцаж үе шаттайгаар шийднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.