• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь Ёкозүна боллоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь Ёкозүна боллоо

Тэрүнофүжи үлдсэн гурван өдөр бүгдэд нь ялагдсан ч Ёкозүна цолны болзол болох түрүүлэх, эсвэл үзүүрлэх гэсэн шаардлагыг хангаж байгаа юм. Японы өдөр тутмын “Майничи Шимбүн” сонинд Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараа ийн бичжээ.

“Энэ сарын 15-нд Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн озэки Тэрүноүжи комүсүби Мэйсэйг ялснаар ёкозүна Хакүхогийн хамт нэг ч унаагүйгээр тэмцээнийг хошуучилж байна.Ёкозүна цолын болзол сонсоод буй түүний хувьд бараг ёкозүна боллоо гэсэн үг юм. Тэд араасаа нэхэж байгаа маэгашира Тамаваши, Котоновака хоёроос гурван даваа илүү байгаа.

Тэрүнофүжи үлдсэн гурван өдөр бүгдэд нь унасан ч екозүна цолын болзол болох түрүүлэх юм уу үзүүрлэх гэсэн шаардлагыг хангаж буй аж. Тэрээр энэ жилийн Харү башёд сэкивакэ, Нацү башёд озэки цолтойгоор хоёр башё дараалж түрүүлсэн билээ.

Түүний багш, Японы мэргэжлийн сумогийн холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама Нагоя башёгийн өмнө “Хэрвээ Тэрүнофүжи түрүүлэх эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгох талаар ярилцаж эхэлнэ” гэж хэлж байсан юм.

Нагоя башёгийн дараа тус холбооны шүүлтийн албанаас ерөнхийлөгч Хаккакү оякатад Тэрүнофүжигийн ёкозүна цолын талаар Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан хийх хүсэлт гаргах аж.

Ингээд дараа нь Хаккакү ояката ёкозүнагийн зөвлөлтэй хэлэлцэж, зөвшөөрвөл есдүгээр сарын тэмцээний чансааг хэлэлцэх хуралдаанаар мэргэжлийн сумогийн 73 дахь ёкозүна болно.

Дашрамд дурдахад озэки цолтон хоёр башё дараалж түрүүлбэл ёкозүна цол олгох дүрэмтэй билээ. Жич: 1991 оны 11-р сарын 29-нд төрсөн Тэрүнофүжи “Исэгахама” дэвжээнд харьяалагддаг.

2011 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод орсон тэр, макүшитад нэг, жюүрёод хоёр, макүүчид дөрөв түрүүлээд буй. Гарамгай, дайчин, уран барилдааны шагналыг тус бүр гурав хүртсэн.

Дээд зиндаанд 2014 оны гуравдугаар сард дэвшиж, 2015 оны долдугаар сард озэки болсон тэрээр мэргэжлийн сумод 407 давж, 234 унан, 80 өнжжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.