• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Дотоодын сургалтын төлбөрийн тарифаар АНУ-д сурч болох эхний алхмууд хийгдэж эхэлжээ.

Дотоодын сургалтын төлбөрийн тарифаар АНУ-д сурч болох эхний алхмууд хийгдэж эхэлжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оюутнуудаа АНУ-ын дотоодын сургалтын тарифаар суралцуулах, магистр, бакалаврын төлбөрийг 20.000 орчим ам.доллараар багасгах эхний алхмууд хийгдсэн талаар таатай мэдээллийг цахимаар өгөв.

Тэрбээр “Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт гурван төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцсэн 420 оюутанд 2010-2020 онд зээл олгосон байна.

2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5,8 тэрбум, магистр, докторт сурах 46 оюутанд 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр, дотооддоо суралцаж байгаа оюутнуудад олгогдох тэтгэлэг зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Нэг хүн ярилаа, 10.000 ам.доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна.

Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай. Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авлигатай тэмцэх газраар шалгуулъя.

Боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэнгээр арилгахгүй бол миний сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн сан нээлттэй байх зарчмыг баримтлана.

Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл Элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад, монгол оютнуудаа АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодын сургалтын төлбөрийн нөхцлөөр сургах эхний алхмууд хийгдсэн. АНУ-д бакалавр, магистрын сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30-40 мянган ам.доллар байдаг.

Бид АНУ-ын засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүд хийж, дотоодын тарифаар буюу 7-10 ам.доллараар суралцах боломж бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна” гэв.

Эх сурвалж news.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.