• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хөдөө гадаа яваад машинд тань сэв зураас үүссэн бол арилгахад маш амархан шүү. Орж уншаад туршаад үзээрэй.

Хөдөө гадаа яваад машинд тань сэв зураас үүссэн бол арилгахад маш амархан шүү. Орж уншаад туршаад үзээрэй.

1. Машины лакан будаг дээрх жижиг сэв зураасыг хэрхэн арилгах вэ? Энэ бол нарийхан, гүн биш, зөвхөн тодорхой өнцгөөр харахад мэдэгдэх, машин нойтон үед үл харагдах тийм гэмтэл юм. Ийм гэмтэл нь лак-будагны хамгийн дээд давхаргад байх учир арилгахад хамгийн хялбар нь байдаг.

Өнгөлөгч

Танд машин угаасны дараа тавих өнгөлөгч хэрэгтэй. Өнгөлөгчөө түрхэж, түүнээс бий болох нимгэн давхарга нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээс гадна сэв зураасыг дүүргэж харагдахгүй болгоно. Гэхдээ иймэрхүү хамгаалалт нь удаан байж чадахгүй нь ойлгомжтой байх.

Хэсэг хугацааны дараа дахин өнгөлөх хэрэгтэй. Өнгөлгөөний машин + тусгай бодис Сэв зураас арилгах илүү үр дүнтэй арга нь тусгай бодис, өнгөлгөөний машин ашиглах явдал юм. Ийм байдлаар бараг бүх л машины суурь будагт хүрээгүй, зөвхөн лаканд үлдсэн сэвийг арилгаж болох юм. Ийм өнгөлгөөг ихэнхдээ мэргэшсэн хүмүүс хийнэ.

Хэрвээ та өөрөө хийхээр шийдсэн бол танд хэрэгтэй зүйл нь :

Өнгөлгөөний машин (дриллэн өнгөлөгч), Зориулалтын тусгай өнгөлөгч, Өнгөлөгч зүлгүүр P2000,  Ус шүршигч, Цаасан алчуур

Өнгөлөхийн өмнө машинаа тусгай угаалгын шингэнээр сайтар угаагаад хатаана. Машинаа гараж юмуу сүүдэр газар байлгаж өнгөлөх нь нь машины гадна хэсэг хэт халах, сэв зураас, ажлын үр бүтээл сайн харагдахад хэрэгтэй. Гэмтэлтэй хэсгийг норгосон өнгөлөгч зүлгүүрээр зүлгээд хаттал нь арч.

Дээр нь бага зэргийн өнгөлөгч тавьж сэв зураасыг аажмаар эргэлтээ нэмэх замаар өнгөлнө. Нэг газар удаан зүлгэхгүй, лакаа гэмтээхгүй, халаахгүй байхад анхаараарай. Өнгөлж байхдаа баруун зүүн, дээш доош гэх мэтээр ээлжлэн зүлгэнэ.

Зөвхөн сэв зураас биш ойр орчмыг бас өнгөлөх бөгөөд өнгөлгөөний явцад аль болох их угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Сэв зураас үгүй болтол нь өнгөлөгч машинаар өнгөлнө.

2. Будаг дээрх сэвийг хэрхэн арилгах вэ? Хэрвээ лак төдийгүй бас будаг гэмтсэн бол үүнийг зөвхөн өнгөлгөөгөөр арилгахгүй нь ойлгомжтой байх.

Ийм нөхцөлд өнгө таарсан тусгай сэв арилгах харандаагаар будаж болох юм. Эдгээр харандаа нь гадаад байдлаараа хумсны лактай адил харагдах ба хурдан хатах тусгай бодистой учир сэв зураасыг хурдан дүүргэж хатдаг байна. Харандаагаар будахын өмнө гэмтсэн газраа маш сайн цэвэрлэнэ.

Дараа нь маш нямбай байдлаар гэмтсэн хэсгийг будна. Будаг 15-20 минутын дараа хатах ба бүрэн шингэж сэв зураас арилахад ойролцоогоор 7 хоног болох учир энэ хугацаанд машинаа угаах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.