• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Сугарсүрэн:“Нүдэн гоо”-г гадаадынх шиг гоё клиптэй хийнэ гэхээр нь зөвшөөрсөн, шүүхдэх болно.

Сугарсүрэн:“Нүдэн гоо”-г гадаадынх шиг гоё клиптэй хийнэ гэхээр нь зөвшөөрсөн, шүүхдэх болно.

Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Тэгвэл уг клипэнд тоглосон бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэн өөрийн цахим хуудаст дараах мэдэгдлийг хийжээ.

“Нүдэн гоо клипэнд тоглох санал тавихдаа гадаадынх шиг гоё клип хийнэ гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Итгээд л би зориг гарган тоглосон. Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэжээ.

Бодибилдингийн анхны монгол тамирчдын нэг тэрбээр анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй.

Зургаан настайгаасаа спортоор хичээллэсэн Б.Сугарсүрэн Москва хотод арван жилээ төгсөн, МУБИС-ийг дүүргэсэн.

2000 оноос хойш бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тэрбээр улсын хошой аварга, Азийн АШТ-ий олон медальтай, Азийн аварга.

Б.Сугарсүрэн 2008 онд “Монголын мистер” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, улсын шилдэг болсон.

Тэрбээр 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм.

Фитнесс мисс Б.Сугарсүрэн: Би чинь уг нь эмэгтэй хүн шүү дээ

Монголын анхны бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер бүсгүй бол Б.Сугарсүрэн билээ. Тэрбээр мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга зэрэг олон шагналын эзэн.

Монголын эмэгтэй тамирчдыг дасгалжуулан олон улсын тэмцээнд бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр томоохон тэмцээнүүдэд оролцдог Б.Сугарсүрэн өнгөрсөн намар төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.

Анх зургаан настайгаасаа эхлэн уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн тамирчин бүсгүй маань ОХУ-ын Москва хотод арван жилийн боловсрол эзэмшсэн ажээ. Туркт багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа тэрбээр эх орондоо ирж МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг мөн энэ чиглэлээр суралцаж төгсчээ.

Багаасаа хатуужил гэдэг зүйлийг яс махандаа тултал мэдэрсэн гэдгээ нуудаггүй Б.Сугарсүрэн 2000 оноос бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэ спортыг сонирхох болсон нь ч их учиртай. 1994 онд Москвад хотод алдарт дуучин Мадонна тоглолтоо хийсэн бөгөөд түүний биеийг хараад “Одоогийн залуусын адил булчинтай эмэгтэй хүн ямар гоё юм бэ” гэсэн сониуч бодолд автаж байсан гэдэг.

Тиймдээ ч, дуучин бүсгүй шиг биетэй болохын тулд фитнессээр хичээллэхээр шийдсэн Б.Сугарсүрэн 2004 онд Европын бодифитнесс мисс болсон түүхтэй. Харин сүүлийн үед тэрбээр нэгэн зүйлд ихэд бухимдуу явах болсон нь ихэнх хүмүүс “Яаж тань шиг булчин шөрмөстэй болох вэ.

Юу идэж уух вэ. Ямар жингийн штанг өргөх вэ” гэсэн асуулт тавьдгаас тэр гэнэ. Амжилтанд хүрснийхээ дараа гадаад төрхөндөө багагүй анхаарч, тач.а.ангуй байдлаар зургаа авахуулж эхэлсэн фитнесс мисс Б.Сугарсүрэн нэгэнтээ ихэд гоморхон “Би чинь уг нь эмэгтэй хүн шүү дээ. Арай өөр юм асууж болдоггүй юм уу” гэж хатуухан үгс чулууджээ.

эх сурвалж хархан.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.