• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Шадар сайдын жилийн орлого 1тэрбум 700сая төгрөгөөр өсчээ.

Шадар сайдын жилийн орлого 1тэрбум 700сая төгрөгөөр өсчээ.

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг сайтдаа байршуулсан байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд дундаа хөрөнгөөрөө толгой цохиж байгаа эрхмийн нэг бол Шадар сайд С.Амарсайхан байна. Түүний хувьд өнгөрсөн 2019 онд жилийн 83 сая төгрөгийн орлого олж байсан бол 2020 онд НЭГ тэрбум 817 сая төгрөгийн орлого олжээ.

Шадар сайдынх АРВАН тэрбум 767 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай, 202 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр машинтай, 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 77 сая төгрөгийн хадгаламжтай, ХОЁР тэрбум 999 сая төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй.

Оюуны Ундраа Групп ХХК, “МСГ” ББСБ, Эво вэлнэс ХХК-иудаас хувь эзэмшдэг. Хятадын Азиан пэйсифик констракшн инженеринг гэх компаниас Оюуны Ундраа Групп хувь эзэмшдэг.

Эво Вэлнэс ХХК нь Чимэддамба Ичинхорлоогийн нэр дээр бүртгэлтэй. Үсчин, гоо сайхны үйлчилгээ, биеийн тамирын үйл ажиллагаа, орчуулгын үйлчилгээ, гадаад худалдаа, интернэт худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

эх сурвалж: 1000мэдээ.ком

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.