• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
“Шөнө сагс тоглосон хүүхдүүдийг хорьсон нь зөв шийдвэр. Учир нь”

“Шөнө сагс тоглосон хүүхдүүдийг хорьсон нь зөв шийдвэр. Учир нь”

Норвеги улсад амьдардаг М.Найданхүү гуай ийнхүү байр сууриа илэрхийлэв.

“Шөнө сагс тоглож, орилж хашгирч иргэдийн амрах эрхэд халдсан хүүхдүүдийг хорижээ. Энэ бол зөв шийдвэр.

22 цагаас хойш хэн ч ялангуяа байрны дундах тоглоомын талбайнуудад тоглуулахыг хорих хэрэгтэй. Бүүр шөнө дунд хүртэл тоглоод машины дуу хөгжмөө хангинуулаад шаардлага тавихаар эсэргүүцдэг, хэрэлддэг, бүүр зодоон цохионд хүрэх залуус, хүүхдүүд олон байдаг. Тэгээд тэр хавь нь нэл тамхины иш, шүлс, шээс үлдсэн байдаг.

Ийм замбараагүй дүр төрхийг хотын хаана ч харж болно. Шөнөжин унтдаггүй өдөржин унтдаг бусдыг огт хүндэлдэггүй ирээдүй бий болж байна. Бид эмх цэгц, хариуцлага, эрх мөн үүрэгтэй ард түмэн болон төлөвшиж, хүмүүжих ёстой.

Mанайх шиг замбараагүй улс ер нь ховор доо. Сингапурт бусдын амгалан тайванг алдуулах бүү хэл нийтийн газар бохь зажилбал маш өндөр тoргууль төлдөг.

Тэглээ гээд тэр улсад иргэдийнхээ эрхийг зөрчсөнгүй. Xарин хамгийн аз жаргалтай, дэг журамтай, баян чинээлэг улс болон хөгжиж байна. Монголд бол зэрлэгшилтийг дэмжсэн, өөгшүүлсэн, өмөөрсөн нь л олон байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.