• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
2 эмэгтэй тамирчныг хасаж сайд дарга нарын хүүхдийг Олимпод оруулах болсонд маш их бухимдаж байна…

2 эмэгтэй тамирчныг хасаж сайд дарга нарын хүүхдийг Олимпод оруулах болсонд маш их бухимдаж байна…

Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Батлав ийнхүү мэдэгдэв.

“Монголын Үндэсний Олпимийн Хорооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Наранбаатар даргадаа, мөн үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, олимпод оролцох тамирчдыг ахалж байгаа ахлах дасгалжуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар Насантогтох багшдаа, мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд тэргүүн Дамба гэсэн гурван хүнтэй ярьж яагаад ийм асуудал үүсэв гэсэн.

Гэтэл Монголын Үндэсний Олимпийн Хороо бүгдийг шийдэж явуулж байгаа учраас хэрвээ манай Дарханаа явж байгаа хүүхдүүд 5,6 номерийн хүүхдүүд байгаа бол бид нар эхний дөрвөн хүүхэд оруулсан бол бодох юм алга.

Гэтэл манай Дарханы хоёр бол 1 номер, 2 номер. Тэгээд Хулан гэж хүүхэд өшөө нэг хүүхэд. Энэ дөрөв бол алдартай дөрөв. Бүр анхнаасаа эхэлж орсон хүүхдүүд байгаа. Тэгвэл 1,2 номерийн дөрвөн охин тоглох ёстой.

1,2 номерын охидыг хасаад оронд нь Баянхонгор аймгийн засаг даргын хүүхдийг, мөн сайдын хүүхдийг оруулсан ийм сураг байна. Энэ асуудлыг Улаанбаатар хүртэл явна. Маргаашнаас явах бодолтой байна. Ингэж спортоор хүн ялгах шиг муухай юм байдаггүй юм.

Алтан медаль аваад байхад нь дэлхийн аваргад оруулахгүй. Би өөрөө бас хэл мэг дээд тэгж байсан удаа байгаа. Тэгээд би энд үнэхээр их харамсаж байна. Тийм учраас манай Дарханчууд бүгдийг зөвөөр ойлгоорой. Яг үнэн бодит байдал ийм байгаа шүү. Цаашдаа бид хаа хүрэх газраа явах болно.

Яагаад гэвэл үнэний төлөө явж байгаа, Спортын шударга өрсөлдөөн байх ёстой. Спортод шударга өрсөлдөөн байхгүй юм бол бүх юм хаана ч байхгүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.