• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Осоржамаа: Надад дутагдах юм алга. Гадаа 2 машин орох орон минь байна. Аав минь хайгаад ирвэл ирэх хугацаа аль хэдийн өнгөрсөн…

Осоржамаа: Надад дутагдах юм алга. Гадаа 2 машин орох орон минь байна. Аав минь хайгаад ирвэл ирэх хугацаа аль хэдийн өнгөрсөн…

Фэйсбүүкийн “од” О.Осоржамаагийн гэрт “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч байсан Г.Алтантүрүү очиж, ярилцаж хоножээ.

Энэ үеэр О.Осоржамаа “Та нар миний амьдралаар долоо хоног ч амьдарч үзээгүй шүү дээ” хэмээн олон нийтэд хандаж хэлсэн байна.

Тэрбээр ямар ч гэм хийгээгүй хэрнээ гудамжинд, хөдөө үл таних хүмүүст хэд хэдэн удаа зодуулсан. Хамгийн сүүлд орон нутагт аялалаар явж байхдаа бусдад зодуулсан талаараа цахим хуудсаараа уйлж лайв хийсэн билээ.

Өмнө нь түүнийг гудамжаар явж байхад нь эхлээд чулуу шидэж, гэмтээсэн байдаг. Түүнийг олон удаа лайв хийж, дуулж бүжиглэж, ёс бус үг хэрэглэсний төлөө дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс түүнийг бэртээсэн гэдэг.

О.Осоржамаа ажил хийхийг хүсэж, ажил олгогчдод ханддаг ч “Сэтгэцийн өвчтэй хүнийг ажилд авахгүй” гэсэн хариулт сонсдог. Энэ мэт бэрхшээл туулж ирсэн залуу бүтэн өнчин учир харж хамгаалах хүнгүй өөрийнхөө бор зүрхээр өдийг хүрч ирсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.