• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Ганхуяг: АВ ДАР тэгээд болоо. Болгоомжтой бай, арилжаанд бүү оролц, хөрөнгө оруулалт хий, авсан бол авдартаа хий, тэгээд март.

Ганхуяг: АВ ДАР тэгээд болоо. Болгоомжтой бай, арилжаанд бүү оролц, хөрөнгө оруулалт хий, авсан бол авдартаа хий, тэгээд март.

Одоо ид шуугиан тариад байгаа “Ард койн”-ыг арилжих DAX аппликэйшнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гүйлгээнд нэвтрүүлсэн. Харин “Аппрентис” шоуны анхны дугаар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр цацагдсан байна. Энэ оны нэгдүгээр сарын дундуур 13 төгрөг орчим хэлбэлзэж байсан коины ханш 30 төгрөг болсон нь уг койны ханшны эхний үсрэлт байсан гэж хэлж болно.

Харин үүнээс хойш ханш нь хэд хэдэн удаа огцом өсч нэг шөнийн дотор хоёр дахин өссөн тохиолдол ч байжээ.

Уг аппликэйшнийг хэрэглэгчийн тоо 2020 онд 450 мянга байсан бол энэ оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар 700 мянгад хүрсэн хэмээн ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Ганзориг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ялангуяа сүүлийн 2-3 долоо хоногт “Ард койн”-ы арилжаанд оролцох хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдэж, апп ачааллаа дийлэхгүй тохиолдол хэд хэдэн удаа гарав. Уг апп энэ сарын 20-ны өдөр шинэчилсэн хувилбараа гаргасан бөгөөд шинэчилсэн хувилбарын нээлтийн өдөр 10 мянган хүн DAX руу нэвтэрсэн нь өндөр үзүүлэлт юм.

“Ард койн”-ы ханш ийнхүү огцом өссөн нь хөөс, тийм баталгаагүй зүйлд мөнгөө оруулж алдахгүй байсан нь дээр гэж хэлэх хүн олон байна. Гэвч Ч.Ганхуягийн зүгээс лайв мэдээллийг уйгагүй цацаж, “Ард койн”-ы ирээдүйд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн хүн бүрт хариу өгч байна. Энэ байдал нь ямар ч байсан буух эзэн, буцах хаягтай зүйлд мөнгөө хийж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.

Гэсэн ч “Ард койн”-ы бодит үнэ хэд вэ, 10 төгрөг байсан коин 300 төгрөг хүрсэн нь дээд үнэ мөн үү, эсвэл эргээд буух уу гэдгийг арилжаанд оролцогчдоос мэдэх хүн бараг байхгүй байх.

Тиймээс арилжаанд оролцож байгаа хүмүүс хямд байхад нь худалдан авч, өссөн үед нь эргэн зарах тактик барьж байна.

“Ард койн” гэж юу вэ?

Энэ бол Монголын анхны цахим мөнгө. Өнөөдөр дэлхий дээр маш олон цахим мөнгө эргэлдэж байна. Монголчуудын хамгийн сайн мэдэх нь биткоин байх. Гэхдээ эдгээр цахим мөнгөнөөс “Ард койн” ялгаатай. Юугаараа ялгаатайг доктор Г.Ганзориг ийнхүү тайлбарлажээ.

“Ард санхүүгийн нэгдлийг бүрдүүлдэг 21 компанийн 5.158.308 мянган ширхэг урамшууллын оноо юм. Яг л Петровисийн шатахуун худалдан авахад өгдөг “Рэд пойнт”, Юнител компанийн “Юү пойнт”-той ижил.

Хамгийн гол онцлог нь энэ урамшууллын оноог блокчэйн технологитой холбон хүмүүс хоорондоо наймаалцах боломжийг олгосон нь дэлхийд байхгүй финтек инноваци болоод байна.

Өөрөөр хэлбэл, бусад крипто валютаас ялгагдах ялгаа нь энэ коиныг бүтээсэн эзэд нь “Ард санхүүгийн нэгдэл” бөгөөд Ард койны үнийн түвшин нь “Ард санхүүгийн нэгдлийн итгэлийн индекс” буюу энэ компани өсөн дэвжихэд нэмэгдэх, уруудан доройтвол буурах магадлалтай крипто валют юм. Гэхдээ ард коин нь крипто валютын үндсэн хэв шинжийг олоод олон нийтэд танигдаад хэдэн сая хүн тус валютыг арилжаад эхэлбэл энэ компанийн үйл ажиллагаанаас үл хамааран үнэ нь тогтдог болох боломжтой. Энэ нь компанийн хувьцаанаас ялгарах гол ялгаа болно. Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд энэ коиныг гаргаж арилжаанд оруулсан нь онцлог болно” гэжээ.

“Ард койн”-ы ханш өсөхөд “Ард санхүүгийн нэгдэл”-ээс зарласан урамшууллын өвөрмөц аян нөлөөлсөн гэж хэлж болно.

Сүүлийн үед Монголын цор ганц криптовалют Ард коинийн ханш анх эхэлсэн үеийнхээсээ хэд дахин өсч, халуун сэдэв болж байна. Харин нөгөө талаар энэ өсөлт нь хөөс хэмээн шүүмжлэх талууд цөөнгүй байна. Энэ асуудлын талаар “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдээлэл өгчээ.Тэрээр “Ард” коин нь “Ард” санхүүгийн нэгдлийн үйл ажиллагааны орлогыг болон ирээдүйн орлогоос гадна, хөрөнгөөр нь баталгаажсан гэж хэлж болно.

Тиймээс Ард коины ханшийн өсөлт хөөс биш. Ард коин хүнийг хохироох үндэс байхгүй. Учир нь би 3 тэрбумыг давхардсан тоогоор 1.7 сая хүнд тараачихсан. Тэгэхээр тэр хүмүүс хохирох боломжгүй.“Ард” санхүүгийн нэгдэл өөрийнхөө орлогын төсвийг гаргаад тодорхой хувиар нь сар бүр худалдаж авч байж, дараагийнхаа хүмүүст өгдөг. Үнэ хэд байх нь хамаагүй. Тэгэхээр цаад баталгаа нь ийм нарийн зүйл байдаг.

Өнөөдрийг хүртэл надтай холбоотой ганц ч хүн хохирлоо гэж гарч ирээгүй. Үнэхээр би хэнийг ч хохироогоогүй. Бүгд ашиг хийдэг. Есдүгээр сард сая төгрөгөөр манай хувьцааг авсан хүн өнөөдөр арван сая төгрөгтэй болсон. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт зориг гаргаад тэрбум төгрөгөөр авсан хүн сая гурван зуун тэрбум төгрөгтэй болсон. Саятнууд, тэрбумтнууд өдөр бүр төрж байна. Болгоомжтой бай, арилжаанд бүү оролц, хөрөнгө оруулалт хий, авсан бол авдартаа хий, тэгээд март” гэх тайлбар өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.