• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Б.Баясгалан: Hамайг орхино гэдгийг мэдэж байсан.

Б.Баясгалан: Hамайг орхино гэдгийг мэдэж байсан.

Даян аварга А.Сүхбат 1990-ээд оны сүүлээр бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаанаараа олны хүндэтгэлийг хүлээж чадсан. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч чухам л монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан.

Уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат хэдэн жил барилдаад л Даян аварга цол хүртсэн нь түүний хурд хүчний үр дүн төдийгүй багш , хадам аавынх нь ч нөлөө байсан. Түүний анхны эхнэр Б.Баясгалан нь бөхийн удамтай.

Тэрбээр даян аваргыг олон жил түшиж, үр хүүхдийг нь өсгөн хэрэндээ л хир халдаахгүй явсан үе өдгөө хуучирсан түүх болж үлджээ. Ханийнхаа зодог шуудгийг урлан, хайр халамжаар дутаахгүй амьдарсандаа хэний ч өмнө бардам байж чаддаг энэ эмэгтэйг элдвээр хэлэх хүн ч бишгүй л байсан юмдаг.

Ид бяр нь амтагдаж, амжилтаар дүүрэн явсан аваргыг “Сайхан залуу ийм муухай эхнэртэй байх гэж. Бүдүүн баараг, царай муутай хүүхний оронд би байсан бол аваргыг чимэх байсан” гэж топ модель С.Алимаа хэвлэлд ярьсан удаа ч бий.

Түүнийх нь хариуд Б.Баясгалан “Шүдэнзний мод шиг чөргөр хүүхнүүд ханийн минь хөлөөр орооцолдсон ч тоохгүй” хэмээн амыг нь таглаж байлаа. Гэвч дэвжээгээ орхин бизнест хөл тавьсан даян аварга олон жил ханилсан эхнэрээ сольж, хэдхэн жилийн хооронд хэдэн ч удаа гэрлээд авсан.

Ил далд ханилсан эхнэрүүд нь ч хүүхэд төрүүлээд байр, машин бэлгэнд авдаг гэлцэх нь үнэний ортой. Тэгвэл аваргын экс эхнэр Б.Баясгалан хэзээ нэгэн цагт өөрийг нь хаяж одно гэдгийг мэддэг байжээ.

Ямартаа л, тэрбээр арваад жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа “Нөхрийг маань мисс хүүхнүүдтэй орооцолдсон талаар ярьж, бичдэг л юм. Би юунд эмзэглэхэв дээ. Эгч нь өөрийгөө мисс биш муу хүн гэдгээ сайн мэднэ. Ер нь Сүхбатын эхнэрт санаа зовогсод их шүү дээ.

“Баясаа ер нь тохирохгүй байна. Больё. Түүнийг ер нь сольё” гээд л. Нэг үе хаанаас ч юм бүү мэд Дулмаа, Думаа нар гарч ирж гараа өргөөд “Би Сүхбатын эхнэр болъё, би л чадна” гээд байсан.

Сүүлийн үед Дондог, Дорж нар гарч ирж байгаад би их баяртай байгаа” гэж ярьсан байдаг юм билээ. Үнэндээ аваргын нэр төр, сайхан бие бялдраар эрхгүй хүүхнүүдийн анхаарлыг татаж явсан нөхрөө ийн нүүр буруулна гэдэгт тэрбээр эргэлзэхээргүй байж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.