• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
ЯГ ОДООНООС ЭХЛЭЖ ЭДГЭЭР ХООЛ ХҮНСИЙГ БҮҮ ХЭРЭГЛЭ. ЯАГААД ГЭВЭЛ ХОР!

ЯГ ОДООНООС ЭХЛЭЖ ЭДГЭЭР ХООЛ ХҮНСИЙГ БҮҮ ХЭРЭГЛЭ. ЯАГААД ГЭВЭЛ ХОР!

Төрөл бүрийн хоол хүнс үйлдвэрлэдэг компаниуд бидэнд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа “Сахаргүй”, “Байгалийн гаралтай”, “Органик” гэсэн үгнүүдийг түлхүү ашигладаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ бидний өдөр тутмын амьдралдаа авч, хэрэглэж буй хоол хүнс нь эрүүлмэндэд асар их хор хөнөөлтэй байдаг аж.

Иймд бид таны сайн сайхан амьдралын төлөө одооноос идэхээ болих ёстой 7 бүтээгдэхүүнийг хүргэхээр бэлтгэлээ.

1.Хуурамч амттанууд: Хуурамч амттанууд идсэнээр гэдэс дотор өвчлөхөөс гадна, чихрийн шижин тусах магадлал өндөр болдог. Түүнчлэн тархи болон хөхний хорт хавдар тусахад нөлөөлдөг байна. Мөн таргалуулдаг гэдгийг ч, давхар хэлэх нь зүйтэй болов уу.

2.Лаазалсан улаан лооль: Ихэнх лаазалсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд “Бисфенол А” гэх химийн хортой бодис агуулагддаг. Энэ нь тухайн хоол хүнсийг лаазан дотор муутгахгүй байх үйлчилгээтэй аж. Улаан лооль нь хүчил ихтэй бөгөөд дээрх бодистой нийлэхээрээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

3.”Маргарин” масло: “Маргарин” маслонд артерийн судсыг бохирдуулж, зүрх судасны тусахад хүргэдэг “транс” тос агуулагддаг. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихгүй бол, чихрийн шижинг хүндрүүлж, хоёрдугаар шатанд аваачихаас гадна, бусад олон төрлийн тусах үндэс болдог аж.

4.Попкорн: Ихэнх попкорн үйлдвэрлэдэг газрууд хуурамч амт оруулагч буюу “диацетил” гэх химийн бодисыг ашигладаг. Энэ нь уушгины үйл ажиллагааг доголдуулж, амьсгал авахад хүндрэл учруулж, мөн тархийг гэмтээх аюултай юм. Түүнээс гадна, попкорныг богино долгионы зууханд хийдэг нь хүний биед их хэмжээний хорт бодис, нян үржихэд хүргэдэг байна.

5.Боловсруулсан мах: Хиам, “салям”, зайдас, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ эрүүлмэндэд хор хөнөөлтэй өөх тосыг агуулдаг.

Мөн түүхий махтай харьцуулахад их хэмжээний натри агуулдаг бөгөөд энэ нь олон төрлийн хортхавдар үүсгэх үндэс болдог аж. Түүгээр ч зогсохгүй өнгө, амт оруулах зорилгоор химийн хортой бодисууд ашигладаг учраас эрүүлмэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна

6.Давс: Хоолондоо давс ашигладаггүй айл өрх, зоогийн газар энэ дэлхий дээр тун цөөхөн биз ээ. Гэвч давсанд агуулагдах иодын нэгдэл болон кали нь хүний бие организмд асар их хор хөнөөлтэй болохыг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй нь харамсалтай. Тиймээс та аль болох давснаас татгалзаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.