• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Д.НАРАНБААТАР: Өвөл хүндхэн болох нь. 9сардаа багтаан 3-р тунгаа хийж эхлэх хэрэгтэй.

Д.НАРАНБААТАР: Өвөл хүндхэн болох нь. 9сардаа багтаан 3-р тунгаа хийж эхлэх хэрэгтэй.

Д.НАРАНБААТАР: ЕСДҮГЭЭР САРДАА БАГТААН 3 ДАХЬ ТУНГ ХИЙХГҮЙ БОЛ ХҮНДХЭН ӨВӨЛ БОЛОХ НЬ

“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс есдүгээр сардаа багтаан вакцины гуравдугаар тунг хийх, мөн ямар вакциныг гуравдугаар тундаа сонгож хийх талаарх мэдээллийг өглөө. Мөн бүсийн наадам, бөхийн барилдаан зэргийг зохион байгуулвал дельта ви.рус бүртгэгдсэн үед “гал дээр тос асгаж байгаатай адил” гэв.

Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Колумбийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Синофарм вак.цин хийлгэсэн хүмүүсийн 70 хувьд нь эсрэг биеийн хувь маш хурдтай буурч байгаа нь тогтоогдсон.

Синофарм хийлгэсэн хүмүүсийн эсрэг биеийн хувь хоёр дахин буурчихсан байна. 2-3 сарын дараа вакцины хамгаалалт хамгийн сайн байх ёстой ч Синофарм ва.кцины хамгаалалт муу байна.

Спутник Синофармаас арай дээр ч тийм ч хангалттай биш гэдэг нь харагдаж байна.

Дельта ви.русийн эсрэг Синофарм, Спутникийн хамгаалалт муутай байна. Хамгийн гайгүй нь Файзер вакцин байна, АстраЗенека вакцины хувьд ч дельта дээр муухан байна.

Синофармын вакцин нь нилээн сайн анхдагч тун болох боломжтой харагдаж байна. Синофармын хоёр тун хийлгээд Файзер хийлгэсэн хүмүүст дархлаа маш сайн тогтож байна, дельта ви.русийн эсрэг ч хамгаалалт маш сайн байна. Есдүгээр сардаа багтаан гуравдугаар тунг хийхгүй бол энэ намар, өвөл нөхцөл байдал маш хүндэрнэ.

Дельта ви.рус зөрөөд өнгөрөхөд, 15 минутаас бага хугацаанд хамт байхад л халдвар авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.