• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Мөстсөн замаар уруудахдаа үүнийг анхаараарай

Мөстсөн замаар уруудахдаа үүнийг анхаараарай

Уруудахдаа арааг салгахгүйгээр тоормозлох, хурдны хайрцгийг тохиромжтой араанд хүндрүүлэн явна гэж жолооны курст заадаг ерөнхий дүрэм байдаг.

Тэгвэл орчин үед уруудахад туслах автомат системүүд бий болж байгаа ч ерөнхий зарчим нь дээрх дүрэмд тулгуурласан байдаг бөгөөд аль болох жолоочоос хамаарахгүйгээр тохируулахыг оролдож байгаа юм.

Таны автомашин механик кроптой ABS тоормозны системгүй эсвэл ажиллахгүй үед таны ур чадвар мэдрэмжээс бүх зүйл шалтгаална. Халтиргаатай замд уруудахдаа замын налуугаас хамааран тохиромжтой хурдыг сонгоно. Тэгэхдээ та машиндаа ямар дугуйтай эсэхээ бодох хэрэгтэй. Зуны эсвэл 4 улиралын дугуйтай бол бага хурдтайгаар тохирсон араанд хийж тоормозыг товших маягаар зөөлөн гишгэж хурдыг сааруулна. Өвлийн зөөлөн хээтэй дугуйтай бол танд жолоодоход арай хялбар байна. Огцом гишгэх юм бол дугуй эргэхээ больж замын хажууруу чарга мэт гулган орно. Алсуур уруу бол 3 араа, огцом уруу бол 1, 2 р араанд хийх хэрэгтэй. Таны машин урд хөтлөгчтэй бол хурдтай явж байгаад гэнэт хүндрүүлэх нь хальтаргаатай замд шарвалт үүсгэх аюултай. Хойд дугуйгаар хөтөлдөг бол шарвах нь харьцангуй бага байна. 4 дугуйгаар хөтөлдөг бол таны машин аль тэнхлэгтээ илүү эргэлтээ хуваарилдаг вэ гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй. Хэрэв урдаа дийлэнх хүчээ хуваарилдаг бол урд хөтлөгчтэй машинтай бараг л адил гэсэн үг.

Таны машин механик кроптой ABS системтэй бол тоормозыг зөөлөн товших ажлаас чөлөөлөгдөнө. Огцом гишгэсэн үед ABS ажиллаж дугуйг түгжихгүй тул та жолоогоо залахыг хичээх хэрэгтэй. Хэдий ABS байгаа ч тодорхой хязгаарт үйлчлэх бөгөөд анхаарал болгоомжоо сулруулах хэрэггүй.


Таны машин O/D товчлуур бүхий 4 шатлалтай автомат кроптой бол товчлуурыг дарснаар 3-р араанд шилжүүлж байгаа бөгөөд хянах самбарт O/D off гэсэн анхааруулах шар гэрэл асна. Энэ нь араа 3 араанд орж байгааг заана. Ахин илүү хүндрүүлэх шаардлагатай бол 2-1 эсвэл L гэх мэтээр хүндрүүлнэ. Гэхдээ товчлуур дарах энэ үйлдлийг ойролцоогоор 40 км\ц-аас илүү хурдтай явж байгаа үед хийх хэрэгтэй. Түүнээс доош хурдтай явж байвал шууд 2 араанд хийх нь зөв. Сүүлийн үеийн автомашинууд ихэвчлэн ABS-тэй тул тоормозны хувьд 2-р хэсэгт заасны дагуу ашиглана.

Хэрэв таны автомашин VSC байсан ч уруудах үед хөдөлгүүрийн зүтгэх хүч шаардлагагүй болон тоормоз гишгэж эхэлснээр ABS таны машины тогтворжилтыг хангаж байгаа юм. VSC систем нь өөрөө TRC, ABS системийн ажиллагааг зохицуулж байдаг ба өгсүүр хальтиргаатай замд зүтгэх хүч хуваарилах болон TRC-ийн үүрэг их болох жишээтэй. Иймээс 4-р хэсэгт гарсны дагуу жолоодох хэрэгтэй.
DAC буюу уруудахад туслах системтэй бол та түүнийг ашиглах хэрэгтэй. Энэ систем таны өмнөөс арааг сонгох, тоормоз гишгэх үйлдлийг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ нь маш бага буюу ойролцоогоор 3,8-6,4 км/ц-ийн хурдтай үед уруудахад зориулагдан бүтээгдсэн. Тэр болтол автомашин таны удирдлагад байх бөгөөд өмнөх хэсгүүдэд зөвлөсний дагуу жолоодоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.