арьс арчилгаа
ийм болхоор л нүүрэн дээр минь батга гараад байж!

ийм болхоор л нүүрэн дээр минь батга гараад байж!

Батга гэж яг юу вэ, төрлүүдийн тухай, хэрхэн эмчлэх вэ зэрэг мэдээллийг таньд хүргэхээр бид бэлдлээ. Батга бол өсвөр наснаас эхлээд томчууд бидэнд ч гэсэн арьс арчилгааны хүндхэн сэдвүүдийн нэг мөнөөсөө мөн байсаар ирсэн. Батга гарах олон шалтгаан бий үүнд сэтгэл гутрал, стресс хооллолт, нойрны дутагдал, буруу арьс арчилгаа мөн өсвөр насны онцлог зэрэг нь маш том нөлөө үзүүлдэг. Энэхүү мэдээллийг уншаад багахан ч атугай мэдлэг танд өгөх болов уу гэж найдаж байна.

Хар батга

Энэ нь батгашилтын энгийн хэлбэр юм. Үхэжсэн арьс, тослог, арьсны баланс алдагдах зэргээс шалтгаалан гардаг. Ихэнхи тохиолдолд нүүр болон хүзүү нуруун дээр гарах тохиолдол бий.

БУЛДРУУТ БАТГА

Идээ болон идээт үрэвсэл үүсгэгч батга ба үсний уутанцар хагарч энэхүү батга үүсдэг. Хүрэхэд хөндүүртэй товгор булдруу үүсдэг.

БУЛЦУУТ БАТГА

Нүүр биеийн аль ч хэсэгт гарч болох ба хүрэхэд хатуу хэвийн хэмжээнээс арай том батга байна.

ЦУЛЦАН БАТГА:

Ихэнхи тохиолдолд хүзүү шанаа хэсэгт гарах ба хэд хэдэн толгойноос бүрдэж идээ болон цус агуулна. Батга үүсгэгч бактери элбэг тул үсний хэд хэдэн уутанцарт зэрэгцэн оршиж эдгэрэх үедээ батганы гэрийн хэмжээгээр нүхэн сорви үүснэ.

ЦЭВРҮҮТ БАТГА

Тослогийн илүүдэл болон үхэжсэн арьс цусны цагаан эд зэрэг нь үүнийг бүрдүүлнэ. Нойргүйдэл ядаргаа хооллолтоос ихээхэн шалтгаалдаг.

ЦАГААН БАТГА

Гуужсан арьс нүх сүвийг бөглөж илүүдэл тослог ялгарч чадахгүйн улмаас гардаг. Бага зэргийн цагаан товруу үүссэн байдаг тул ингэж нэрлэдэг аж.

ҮРЭВСЭЛТ БАТГА: цагаан болон хар батганаас бусад нь үрэвсэлт батга-д тооцогдно. Үрэвсэлт батгыг хүнсээр эмчлэх аргуудаас:

Орой бүр 2халбага алимны цуу 2 халбага зөгийн балтай ус уух- алимны цуу нь бактери устгана мөн дархлаа дэмжинэ. Зөгийн бал үрэвсэл намдаах үйлчилгээтэй. Орой хоолны дараа 250мл усанд найруулж ууна.

Цагаан гааны шүүс уух: цагаан гаа нь харшлаас үүссэн товруу зэргийг намдааж дотор эрхтэн цэвэрлэх үйлчилгээтэй.

Хатуу хориглох зүйл: ИОДЖУУЛСАН ДАВС

Хүний нүүрэн дээр гарч буй батга 80-90 хоног үүсч гардаг бол өдөр тутамдаа ИОДЖУУЛСАН ДАВС ХЭРЭГЛЭДЭГ хүний нүүрэн дээр 2дахин хурдан буюу 45-50 хоногт гардаг байна. Давс ихтэй хүнс хэрэглэхэд хоолой аргаж ам цангадаг үүнтэй адил арьс ч гэсэн хуурайшиж улмаар батгаших эхлэл тавигддаг.

ГУУЖУУЛАХ:

Хүний арьс үргэлжид гуужиж байдаг ба зарим хэсэг нь тасралтгүй хөдөлгөөний үр дүнд хийсч унаж алга болдог ч зарим нь арьсан дээр үлдэж нүх сүвийг тагласнаар үсний уутанцрын нүхийг таглаж улмаар үрэвсэлт батга гарах эхлэл тавигддаг. Тийм ч учир хэн бүхэн 7 хоногт 2-3 удаа арьсаа гуужуулж байх нь тун зөв арга юм. Гэхдээ гуужуулна гээд том ширхэгтэй гуужуулагч байж болохгүй ээ энэ нь таны арьсы салстыг гэмтээх аюултай.

ТҮРХЭЖ ЭДГЭЭХ АРГУУД:

үрэвссэн батганд АЛОЕ-ВЕРА хамгийн сайн. Алое нь арьсны баланс тослог тэнвэржүүлэх натурал байгалийн бүтээгдэхүүн тул таны арьсанд хор нөлөө байхгүй ч сайн талаараа маш их хэрэгтэй бүтээгдэхүүн шүү!

Лимоны шүүс нь тослогийг нэвтлэн гарч нүх сүвийг цэвэрлэж чаддаг нь мөн л гайхалтай шүү.

АНХААРУУЛГА

Өөртөө тос худалдаж авах гэж байгаа бол “non-comedogenic PH balanced” гэсэн бичигтэйг нь сонгож авч байгаарай. Энэ нь арьсны нүх сүвийг бөглөхгүй гэсэн үг юм.

Батгаа шахах хэрэггүй! ингэснээр таны нүүрэнд батганы уутанцрын хэмжээтэй сорви үлдэх болно. Хэрвээ үнэхээр шахах гэж байгаа бол гаднаас дотогш биш дотроос гадна тал уруу татаж шахвал таны нүүрэнд сорви үлдэх магадлал тун бага болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!