• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Эмэгтэйчүүд бидний нүүрээ будахдаа гаргадаг 6 алдаа. Энэ бүгдийг засч чадвал та хамгийн төгс эмэгтэй болох болно.

Эмэгтэйчүүд бидний нүүрээ будахдаа гаргадаг 6 алдаа. Энэ бүгдийг засч чадвал та хамгийн төгс эмэгтэй болох болно.

Эмэгтэйчүүд бид өдөр тутмын, баяр ёслолын, гоёлын, шинэ жилийн гээд маш олон будалтыг өдөр тутамдаа хийх хэрэгтэй болдог нь нууц биш билээ. Энгийн хүмүүс байтугай MAKE-UP артистууд хүртэл зарим нь энэ алдааг гаргадаг нь нууц биш юм.

  1. Суурь будалтаа зөв хийх: Зарим үед өөрт тохироогүй крем өө дарагч зэрэг нь хэсэг хэсэг болон алаг цоог болж харагддаг. Өөрийн арьсанд тохирсон арьсны өнгө дагуу FOUNDATION хэрэглэж сууриа зөв тавих, ингэснээр таны арьсыг жигд харагдуулан, нар салхинаас хамгаалж өгдөг

2.Арьсны өнгөнөөс хэт цайвар эсвэл хэт бор өнгөөр будалтаа хийх. Энэ нь нүүр болон хүзүүний арьсыг хооронд нь ялгаруулж цагаан маск зүүсэн мэт харагдуулдаг. Ази болон шар арьтай монголчууд бидэнд шаргал суурьтай шингэн болон хуурай ингэсэг нь төрөлхийн арьс мэт харагдуулдаг тул хүзүү болон шанаа уруу бага зэрэг уусгаад өгөхөд л натурал будалт бий болно.

3. Залуу сайхан төрхөө өргөн сайхан хөмсөг зурж бүтээсээр багагүй хугацаа өнгөрчээ. Энэ нь хүний царайнд мэдэгдэхүйц үр дүн бэлэглэж чаддаг буйзаа. Гэвч гаргадаг гол алдаа нь духны тойрог хэсэгт илүү тодоор зурдаг нь алдаа болж байгаа юм. Үүнийг засахдаа гол хэсэгтээ цайвар үзүүр хэсэг рүү тод байхаар бодож зурах нь гайхалтай сонголт байх болно.

4. Хацар өнгөлөгч болон гэрэл сүүдрийг зөв тавих: Ази царайнд тохирох нүүр будалт хийх. Интернетээс ихэвлэн бичлэг үзэхдээ европ царайнд тохирсон будалтыг хийж хацрын төвгөр ясыг илүү тодотгож өгдөг. Гэрлийг тавихдаа нүдний урд хэсгээс доошоо харсан гурвалжин хэлбэрээр уусгаж будвал бөөрөнхий биш зууван харагддаг байна.

5. Хар харандаа(контур): Хэрэв та хар үс бор нүдтэй бол хар харандааг мартах нь зүйтэй юм

6.Алиман будалт: Нэгэн цагт улаан алим шиг буддаг байсан цаг саяхан. Одоо бол ийм будалтаас татгалзаж илүү цайвар ягаавтар өнгөөр будах нь элбэг болсон.

Энэ бүгдийг засаж чадвал та төгс будалтыг үүсгэж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.