• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Энэ 2хон зүйлийг ашиглаад “Hollywood smile” хийлгэсэн мэт шүдтэй болоорой.

Энэ 2хон зүйлийг ашиглаад “Hollywood smile” хийлгэсэн мэт шүдтэй болоорой.

Шүдээ яаж цайруулах вэ гэж толгойгоо гашилгаж суугаа юм биш биз. Үнэтэй бэлдмэл, эмнэлгээр явах шаардлагагүй гэрт тань, галын өрөөнд тань байгаа хоёрхон зүйлийг ашиглаад шүдийг богино хугацаанд цайруулах шидэт бүтээгдэхүүнийг бэлтгэж болох юм.

Энэхүү шүд цайруулах бүтээгдэхүүнийг бэлтгэхэд маш бага цаг зарцуулна гээд боддоо. Тэнд нэг ширхэг нэмбэг, нэг хоолны халбага хүнсний сода байхад л болоо.

Жижиг шаазан аяганд хүнсний сода хийгээд дээрээс нь нимбэгний шүүсээ шахна. Хооронд нь холиход ойролцоогоор 1.5 хоолны халбаганы хэмжээтэй бэлдмэл үүснэ. Содыг нимбэгний шүүсэнд уустал нь хүлээ. Цэхэр өнгөтэй өтгөвтөр шингэн болно.

Үүнийг хөвөнд шингээж шүдний палан, гадаргуу хэсэгт түрхэж, 1-2 минутын дараа дахин үрж цэвэрлээрэй. Эцэст нь усаар амаа сайтар зайлаад боллоо. Энэ цэвэрлэгээнд нэг удаагийн сойз ашигласан ч болно. Гол нь 1-2 минутын туршид бэлдмэлээр шүдээ сайтар өнгөлж, угаана гэдгийг мартаж болохгүй шүү. Энэ аргыг өдөр бүр бус харин долоо хоногт 1-2 удаа хэрэглэснээр шүд цайрж, таны инээмсгэлэл үзэсгэлэнтэй болно. Тамхи татдаг, кофе ихээр уудаг бол цэвэрлэгээний давтамжаа нэмэгдүүлж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.