• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Таныг сайхан арьстай байхад “Ходоод” тань шууд холбоотой.

Таныг сайхан арьстай байхад “Ходоод” тань шууд холбоотой.

Бүсгүй таны дотор гэдэс ямар байна таны нүүрний арьс ч мөн яг тийм л байна гэсэн үг. Тиймээс гаднах гоо сайхнаа анхаараад байлгүй гэдэс, ходоод болон дотор эрхтнээ ч мөн давхар тордож байх хэрэгтэй.

Ингээд охид бүсгүйчүүд ер нь залуусын байнга хэрэглэж байдаг амттангууд нь таны эрүүл мэнд гоо сайханд хэрхэн нөлөөлж, арьсыг тань гундуулж байдаг талаар зөвлөгөө хүргэе!

Амттан: Хамгийн түрүүн татгалзах зүйл бол амттан. Чихэрлэг амттан тэр дундаа чихэртэй талх удаан боловсордог учраас гоо сайны хамгийн том дайсан. Ходоодны ханыг цочролд оруулж, хөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлж улмаар нүүрэн дээр батга гарч эхэлдэг. Тиймээс амттан идмээр байсан ч маш багыг тунг нь тааруулж идэх хэрэгтэй.

Чипс: Шарж хатаасан шартсан төмс буюу чипсийг хийхийн тулд маш олон төрлийн их хэмжээний химийн бодис хэрэглэдэг. Тиймээс чипс идэхэд арьс цочирч, гунддаг байна.

Шар айраг: Хэдий шар айраг нь В-гийн төрлийн витамин агуулдаг, арьсыг толигор болгодог ч хэт их хэмжээгээр уувал нүүр хавагнан, хөөдөг. Мөн нүдний доод зовхи харлаж, жижиг батга ч гарч эхэлдэг. Тиймээс бага уух хэрэгтэй.

Хийжүүлсэн ундаа: Хийжүүлсэн ундаанд төрөл бүрийн будаг, амт үнэр оруулагч бодис агуулагддаг тул хүний ходоодонд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Ходоод хямарснаас болж арьс уян зөөлөн байдлаа алдаж, хөгширч гундаж эхэлдэг байна.

Утсан хиам: Утсан хиам үнэхээр амттай ч химийн нэмэлт бодисоор утдаг тул ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг. Ингэснээр бие махбодид шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг ажээ.

Охид бүсгүйчүүд болон залуус минь гоё сайхан арьстай байхыг хүсвэл дээрхи зүйлсын хэрэглээгээ багасгаж, хэтрүүлж хэрэглэхгүй байхыг сануулж байна. Болж өгвөл татгалзахад ч гэмгүй шүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.