• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Элгийг хамгийн амттай шарах аргыг хуваалцаж байна.

Элгийг хамгийн амттай шарах аргыг хуваалцаж байна.

Орц: 500 грамм элэг

– 2ш өндөг
– Аяга гурил
– Амтлагч
– Зориулалтын үүрмэг талх
Хийх арга: Элгээ уртааш нь нимгэхэн хэрчинэ. Бага зэрэг хөлдүү байхад нь хэрчвэл зүгээр шүү. Нимгэн хэрчиж бэлтгэсний дараа гуриланд өнхрүүлнэ. Гуриланд өнхрүүлэхээс өмнө давс, нунтагласан хар перец зэрэг амтлагчуудыг хийж болно.

Үүний дараа өндгөө сайтар хутгаж, гуриланд өнхрүүлсэн элгээ хийнэ. Өндгөнд дүрсний дараа үүрмэг талхан дээр 2 талаас нь өнхрүүлнэ. Хайруулын тавгаа тосолж сайтар халаасны дараа элгээ шарна. Явц дунд галыг нь багасгана.

Ингэж шарсан элэг их зөөлөн, амттай болдог. Жигнэсэн будаа, чанасан гоймон, төмс зэргийг хачирт нь өгч болно. Ийнхүү болгосон элгийг хиамны оронд талхан дээр тавин идэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.