арьс арчилгаа
Эдгээрийг хэрэглээд л сэвх, нөсөөг арилгаж болно гэж үү

Эдгээрийг хэрэглээд л сэвх, нөсөөг арилгаж болно гэж үү

Урин дулаан цаг өнгөрч хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан энэхүү мэдээгээ та бүхэнд хүргэе гэж бодлоо. Гэрийн нөхцөлд хэрхэн үр дүнтэй цайрах вэ?

Урин дулаан зуны халуун нартай өдрүүдэд харлаж, сэвхтэж, аль эсвэл төрөлтөөс үүссэн сэвх таны арьсны том асуудал болж байна уу? Тийм бол одоо л асуудлаа шийдэх цаг иржээ. Яагаад заавал одоо гэж үү? Хүйтний улиралд цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх нь үр дүнтэй ба таны арьсыг буцааж харлуулах нь зуны нартай өдрүүдээс хавьгүй бага байдаг нь үүнтэй холбоотой юм

зөгийн бал\Лимон\ Улаан лооль

Зөгийн бал таны арьсанд шим тэжээл өгч чийгээр хангана. Лимон цайруулах үйлчилгээтэй. Улаан лооль арьсыг нөхөн төлжүүлж бактер устгана. Энэ цомхон орцтой маск бэлдэхэд маш амархан ба өөрт тохирох хэмжээг өөрөө сонгож 3-н орцыг тэнцүүхэн хийж холино. Улаан лоолийг тусад нь шүүсийг гаргаж хольж болно. Энэхүү маскыг 15орчим минут тавиад угааж авна.

Даавуун маск+өргөст хэмхний шүүс

Энэ орц нь энгийн боловч маш үр дүнтэй арга юм. Мөн элдэв химийн бодистой бүтээгдэхүүнээс хавь илүү нь ойлгомжтой. Нэг даавуун (салфеткан) маскыг өргөст хэмхний шүүсэнд (миксердэх) дүрээд сайтар шингээсний араас нүүрэндээ шингэтэл тавина. Ингээд л болоо

Хүнсний сода

энэ нь маш амархан бөгөөд олон талын давуу талтай. Арьсыг гуужуулна, цайруулна, шарх, сэвх, нөсөөг бүдгэрүүлнэ. Энэхүү маскийг бэлдэхдээ 60:40 харьцаатай содыг илүүтэй хийж хутган өтгөн зуурмаг бий болгоно. 5 мин орчим нүүрэндээ тавиад заавал угааж авна. хэт эмзэг арьстай хүмүүст үүнийг удааж болохгүй.

Гашилсан сүү:

Гашилсан сүүнд сүүний хүчил ихээр агуулагддаг учир арьсыг толигор гэрэлтсэн болгохын зэрэгцээ та сэвхээ арилгахын тулд 60сек нүүрээ угаагаарай

Мөнгө:

Энэ арга нь монголчуудын эртнээс уламжлагдсан шалгарсан арга юм. Нүүрэн дээрх сэвх нөсөө толбыг цэвэр мөнгөөр үрэхэд маш үр дүнтэй арилдаг. Мэдээж ганц үрээд арилахгүй тул өдөр бүр энэ аргыг хэрэглэх нь маш үр дүнтэй.

энэ аргууд болохгүй бол тэгээд л:

энэхүү тосыг хэрэглэх нь шалгарсан арга байгаа шүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!