• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Монголын цахим спортын холбоо гурван цуврал тэмцээн зарлалаа

Монголын цахим спортын холбоо гурван цуврал тэмцээн зарлалаа

Цар тахлын нөхцөл байдлын улмаас спортын тэмцээн уралдаанууд тодорхой хугацаагаар зогссон ч Монголын Электрон Спортын Холбоо өөрсдийн давуу байдлыг ашиглан гурван цуврал тэмцээн зохион байгуулахаа зарлажээ.

“MESA Pro Series #1 Dota2” нэртэй гурван цуврал тэмцээний эхний шат 12-р сарын 17-20-ны хооронд онлайн хэлбэрээр болох аж. Эхний шатны тэмцээн 128 багийн дунд нээлттэй хэлбэрээр зарлагдсан ба бүртгэл 12-р сарын 08-аас эхэлнэ.

Цуврал тус бүр гурван сая /3 сая ₮/ төгрөгийн шагналын сантайгаар, 21000 чансааны оноотойгоор явагдана. Багууд гурван цувралаас цуглуулсан оноогоороо жагсаж, эхний найман баг улирлын оргил тэмцээн болох MESA League-т орох эрхээ авах учиртай. Харин үлдсэн хоёр слотын эрхийг өндөр оноотой багуудын Wildcard тоглолтоор шийднэ.

Дээр дурдсанчлан хамрах хүрээ хязгааргүй ч 15 наснаас доош насныхан тус тэмцээнд оролцох боломжгүй. Мөн шөвгийн 16 хүртэлх тоглолтууд хасагдаж, түүнээс цааш double elimination зарчмаар гурван тоглолт хийхээр тэмцээний журамд тусгагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.