сонин хачин
17сар хүүхдээ тээсэн эх Гиннессийн номонд бичигджээ…

17сар хүүхдээ тээсэн эх Гиннессийн номонд бичигджээ…

Хятадын Ван Ши хэмээх эмэгтэй хэвлийдээ 17 сар ураг тээж байгаагаараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдлээ. Өмнө нь энэ амжилтыг 13 сар ураг тээсэн эх эзэмшдэг байжээ. Харин Хятадын төвийн Хунань мужийн оршин суугч Ван Ши өнгөрсөн оны хоёрдугаар сард хөл хүнд болж тухайн оныхоо 11 дүгээр сард амаржих байсан боловч ийнхүү бүтэн нэг жил илүү тээж байгаа аж. Эмч нарын тогтоосноор ургийн өсөлт хөгжилт удаашралтай явагдаж байгаа бөгөөд ирэх сард буюу 18 сартай болохоор нь хагалгаагаар төрүүлэх аж. Одоогий байдлаар ураг 3.8 зг жинтэй байгаа ба түүний эх Ван Шигийн биеийн байдал сайн байгаа аж.

Ван Ши хүүхэд олсон цагаасаа хойш эмнэлэгт тогтмол үзүүлж, жирэмсний 13 сартай байхад нь эмч нар хагалгаагаар хүүхдийг нь гаргаж авах гэсэн боловч ураг бүрэн бүрэлдээгүй байсан учраас хагалгаанд оруулаагүй аж.

Юутай ч, Ван Шиний нөхөр \”Хүүхдээ 13 сар тээсэн эмэгтэйчүүд байдаг боловч 17 сар тээсэн тохиолдол огт гарч байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлсэн. Чухам ямар шалтгааны улмаас 17 сар тээгээд байгааг тэд тайлбарлаж чадахгүй байна” гэж ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!