• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
“TOYOTA MOTOR” шинэ үеийн “УС ТӨРӨГЧ & ЦАХИЛГААН ХОСОЛСОН” автомашинаа худалдаанд гаргаад эхэлжээ.

“TOYOTA MOTOR” шинэ үеийн “УС ТӨРӨГЧ & ЦАХИЛГААН ХОСОЛСОН” автомашинаа худалдаанд гаргаад эхэлжээ.

Дэлхийн автомашины үйлдвэрлэлд тэргүүлэгч компаниудын нэг болох “Toyota Motor” компанийн устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашины шинэ загварын худалдаа Японд лхагва гарагт эхэллээ.

Устөрөгчөөр ажиллах технологийн хоёр дахь үеийн “Mirai” автомашинд устөрөгчийн түлшний хөдөлгүүр ба цахилгаан моторыг хослуулсан илүү дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр нэг дүүргэлтээр туулах замын дээд хязгаар өмнөх загварынхаас 200 км-ээр нэмэгдэж, 850 км болсон байна. Шинэ загварын үнэ 68 мянган ам.доллароос эхэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх загвараас 3000 орчим ам.доллароор хямд үнэ юм.

2014 онд устөрөгчөөр ажилладаг дэлхийн анхны цуврал автомашин болсон өмнөх загвартайгаа харьцуулбал шинэ үеийн седаны гаднах загвар нь хос хөдөлгүүрт “Prius”-тэй төстэй биш харин “Crown” эсвэл “Lexus” зэрэг өндөр зэрэглэлийн автомашинуудын загвартай адил байна.

Эхний үеийн “Mirai” загвар үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш дэлхий даяар 10 мянга орчим зарагдсанаас 6000 гаруй нь АНУ-д 3500 нь Японд зарагджээ. Их хэмжээгээр зарагдаагүйн шалтгаан нь өндөр үнэтэй, устөрөгчийн шатахуун түгээх станцуудын сүлжээ хөгжөөгүйгээс гадна, цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой байна.

2030-аад оны дунд үе гэхэд цэвэр бензин эсвэл дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг бүрэн зогсооход чиглэсэн хөтөлбөрийг Японы Засгийн газар энэ онд багтаан батлахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү зорилтыг 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх стратегийн хүрээнд тавьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.