зөвлөгөө
Амархан турах 10хан зөвлөгөө…

Амархан турах 10хан зөвлөгөө…

Турна гэдэг тийм ч хэцүү зүйл биш гэнэ шүү. Энэ талаар амжилт авчрах 10 энгийн зөвлөгөөг оллоо. Хамтдаа амархан турах аргаа хэрэгжүүлээд үзье.

  • Хүнс хоолны төрлөө байнга солих хэрэггүй. Илчлэг ихтэй хоолноос ямар ч шарсан хуурсан, өөх тосгүй янз бүрийн хөнгөн хоол руу огцом шилжсэнээрээ та турах хүслээ баллах магадлал ихтэй.
    Зохимжгүй хүнснээс огцом татгалзахын оронд эрүүл хүнсээр бага багаар солиорой. Эхний долоо хоногт ногооны хэмжээгээ нэмэх, хоёр дахид нь жимсээ нэмэх гэхчлэн алгуур шилжих хэрэгтэй.
  • Санаа зовохоо багасга. Байнга бухимдахаар өөх уураг зохицуулагч кортизол нэмэгдэж, тэр нь таргалахад нөлөөлнө. Бухимдал, хоолны дуршил хоёрын хооронд холбоо байдаг.
  • Хангалттай хэмжээний илчлэг цуглуулах хэрэгтэй. Туршлагагүй хүмүүс турахын тулд хоолныхоо илчлэгийг багасгахыг хичээгээд эхэлдэг нь зарим талаараа л зөв. Хэвийн хэмжээнээс бага илчлэг аваад эхлэхээр бие махбод түгшүүр зарлаж, эрч хүчээ хадгалахын тулд хамгаалалт хийгээд эхлэх юм бол хүсэл тань эсрэгээр эргэж мэднэ шүү.
  • Хоолоо тогтмол ид. Та өдөрт 5 удаа хооллох хэрэгтэй. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээгээ барьж, эрч хүчээ хадгалж чадна. Илчлэгийнхээ хэмжээг үндсэн 3, нэмэлт 2 удаагийн хооллолтдоо хувааж тооцон хоолны цэсээ гарга.
  • Тэмдэглэл хөтөл. Өдөрт юуг хэр их идэж байгаагаа тооцож чадсан хүн турах талаараа илүү анхаардаг.
  • Ус их уу. Өөхөө хайлуулахын тулд таны бие махбод тодорхой хэмжээний шаарддаг. Харин та түүнийг нь өгдөггүй. Та өөрийнхөө жинг 30-аар үржихэд таны өдөрт ойролцоогоор уух ёстой шингэний ойролцоо хэмжээ миллитрээр гарна.
  • Спортоор хичээллэ. Заавал гүйх албагүй. Аль болох их алхаж, дугуй унаж болно шүү дээ.
  • Долоо хоногт 2-оос илүү удаа жингээ үзэх хэрэггүй. Таны жин 2-2.5 кг өөрчлөгдөх бол хэвийн үзэгдэл. Хоёр долоо хоногт нэг удаа жингээ үзвэл та ахиц гарсан эсэхийг илүү тодорхой мэдэх болно.
  • Хоолоо сойж байна гэж бүү бод, ярь. Энэ бол түр зуурын үзэгдлийн тухай ойлголт учраас таны бие махбод дараа нь дассан хоолоо иднэ гэж хөтөлбөрчлөгдөнө. Та амьдралын хэвшлээ өөрчилж байна гэдгээ хатуу сана. Хоолоо сойгоогүй, харин амьдралын хэвшлээ өөрчилж байна.
  • Ханатлаа унтаж бай. Нойр дутуу байснаас дархлаа суларч, анхаарал сарниж, бодисын солилцоо алдагддаг. Ханатал унтах нь та гар утсаа ханатал цэнэглэхтэй л адилхан гэдгийг бүү март.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!