• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
18 цагаас хойш юу идвэл зохистой вэ?

18 цагаас хойш юу идвэл зохистой вэ?

Зөвхөн турах гэж байгаа хүмүүс ч биш хүн бүр энэ цагаас хойш хоолноос татгалзах хэрэгтэй. Нар жаргахад бидний бие махбодийн биологийн цаг ч нарны нөлөөллөөс болж нойрсоход бэлтгэдэг тул энэ цагаас хойш идсэн зүйл эрүүл мэндэд хортой нөлөө учруулж ачаалал өгдөг аж. Мөн унтахын өмнө идсэн бүх хүнс өөх тос болон биед хуримтлагддаг байна.

Магадгүй 6 цагаас хойш идэхгүй болохоор өлсөнө гэж бодож байгаа байх. Тэгвэл эл цагаас өмнө хангалттай идсэн байхад өлсөж буй мэт санагдах нь хуурамч сэтгэхүйн дуршил байдаг. Энэ үед юм идэхийн оронд ус тараг уух ногоо ид. Үүнээс гадна кино үзэх, ном унших, юм эмхэлж цэгцлэх зэргээр өлсөж байна гэсэн бодлоосоо сал.

Оройн хоолондоо тослог зүйлс, амттан, согтууруулах ундаа болон кофеин агуулсан шингэнээс татгалз. Харин үдэш та биеийн илчлэгийг шатаах эслэг хүнс тухайлбал сагамхай загас, улаан лоолийн нухаш, лууван, манжин, алим, гүзээлзгэнэ, амтат гуа, жүрж, чангаанзыг сонгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.