зөвлөгөө
Хамрын хар батгандаа баяртай гэж хэлье.

Хамрын хар батгандаа баяртай гэж хэлье.

Бүсгүйчүүд бидний гоо сайханд хамгийн их санаа зовоосон асуудлын нэг нь хамрын хар батга байдаг шүү дээ. Өдөр тутмын тоос шороо, дутуу цэвэрлэгээнээс болоод арьсны тосны булчирхай идэвхждэг. Энэ үед бүрэн гүйцэд цэвэрлээгүйн улмаас арьсанд, хамрын эргэн тойронд хар батга үүсдэг.

Бэлтгэх арга: Ашиглаагүй шүдний сойз, нэг халбага шүдний оо, нэг халбага сод, бүлээн ус хэрэг болно. Эхлэхийн өмнө нүүрээ сайн цэвэрлэсэн байх хэрэгтэй. Ингээд найрлагаа бүгдийг нь холиод зурагт үзүүлсэн зааврын дагуу түрхэнэ.Хамрын хар батгатай хэсгүүддээ түрхэнэ.

Сойз ашиглан өөртөө эвтэйхнээр хамрынхаа хэсгийг зөөлөн үрж өгнө.

Та минутын турш шүдний сойзоор үрсний дараа бүлээн усаар сайтар угааж өгнө. Одоо таны хамрын арьсны нүх сүв онгойсон байгаа учир бүлээн алчуур нүүрэндээ тавьж өгнө. Үүний дараа чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхэнэ. Ингээд л та хар батганаасаа амархан салах болно. Хамгийн чухал нь сойзоор үрэхдээ нэг минутаас хэтрүүлэлгүй үрэх хэрэгтэй. Учир нь арьсны бүтэц эмзэг мэдрэмтгий байдаг тул гэмтээх аюултай. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!