• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хоолны дэглэм барихад хэд хэдэн дүрэм байдаг…

Хоолны дэглэм барихад хэд хэдэн дүрэм байдаг…

Хэрэв та ямар нэгэн хоолны дэглэм барихаар зэхэж байгаа бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь хүн бүрийн бодисын солилцоо өөр байдаг бөгөөд бусдын арга танд таарах эсэхийг эхлээд нэг бодож үзээрэй.

Ингээд танд чухал хэрэгцээт хэдэн зөвлөмжийг хүргэе.
Хоолыг алгасах нь буруу. Хэрэв та өглөө эсвэл оройны хоолыг хасаж жингээ барина гэвэл энэ нь маш буруу. Хоол нь эрч хүч өгч, биеийг амин дэмээр тэтгэнэ. Танд өдрийн гурван хоол зайлшгүй шаардлагатай. Тухайн хоол нь илчлэгийг хурдан шатааж, уураг амин дэмийг өөртөө ихээр агуулсан байх ёстой.

Түргэн хоолноос зайлсхий. Хэрэв та жингээ хасах гэж байгаа бол хоолны чанар хамгийн чухал. Боловсруулсан хоол нь өөх тос, элсэн ихэр давс ихээр агуулсан байдаг тул чихрийн шижин, хорт хавдар үүсгэх аюул ихтэй.

Уураг ихтэй хүнс хэрэглэх. Жингээ хасахаар оролдох үед хамгийн чухал зүйл бол уураг ихээр агуулсан хүнс.Тухайлбал: өндөг, шош зэрэг байна.

Ус болон шингэн зүйл бага багаар олон дахин уух. Дасгал сургуулилт мөн хоолны дэглэм барьснаар хүн шингэнээ ихээр алддаг. Тиймээс нэг дор их хэмжээгээр биш бага багаар дасган олон удаа ууж байгаарай.

D витамин ууж байх. D витамин нь бодисын солилцоо явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй ядрах, арьс унжих, булин сулрахаас сэргийлнэ.Милан их сургуулийн нэгэн судалгаагаар тарган хүмүүс илүү D витамины дутагдалтай байдаг нь тогтоогдсон байна.

Дасгал хийх цаг гарга. Заавал фитнесс-д явж зардал гаргах шаардлагагүйгээр өдөрт тогтмол цагт гүйж байх. Мөн та телевизийн өмнө ихээр суудаг бол тоосоо соруулж,хувцасаа индүүдэж гэрийн эргэн тойрны ажлыг суулгүйгээр хийх хэрэгтэй. мөн цахилгаан шатаар биш явган алхаж явах нь таныг ямар ч байсан жин нэмэхэд хүргэхгүй. Иймэрхүү энгийн зүйлсийг дэглэмийнхээ хажуугаар хэрэгжүүлж байгаарай. Тэгвэл та хүссэн үр дүндээ хурдан хүрэх болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.