• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хумсныхаа эрүүл мэндийг шинжихүй.

Хумсныхаа эрүүл мэндийг шинжихүй.

Гоё сайхан, эрүүл хумстай байхыг эмэгтэй хүн бүр эрмэлзэж байдаг. Гэвч юунаас болсон нь үл мэдэгдэм ”хумс байнга хугарч, шарлан, зузаарч бүр давхрагаараа хуурах” зэрэг олон бэрхшээл тохиолддог.

Тиймээс эмэгтэйчүүддээ зориулан хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, түүнийг эмчлэх талаар зөвлөж байна. Та доорхи арчилгааг ганц удаа хийгээд зогсолгүй байнга хийж байх хэрэгтэй шүү!

  1. Эмзэг хугарамтгай хумс. Эмзэг хугарамтгай хумсыг бэхжүүлэхийн тулд А витамин хийж бүлээсгэсэн наранцэцгийн тосон дээр 3 дусал иод эсвэл 5 дусал нимбэгний шүүс нэмсэн бэлдмэлийг хэрэглэнэ. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхийг хичээгээрэй.

Үүнээс гадна далайн давстай ус, зөөлөрч хэврэгшсэн хумсыг хамгийн сайн бэхжүүлдэг гэдгийг санаарай. Түүнийг худалдааны төвд зарагддаг далайн болон хоолны давс ашиглаж бэлтгэдэг. Үүнд нэг хоолны халбага давс, нэг аяга ус, нэг дусал иод орно. Давсны уусмалаар хумсаа өдөр бүр буюу өнжөөд 10-20 минутаар 2ь5 долоо хоногоос нэг сарын турш арчина. Үүнийг жилд хэд хэд давтах хэрэгтэй. Хэврэг хумсыг нимбэг нэрс улаалзганын шүүсээр тогтмол арчихад гайхалтай сайхан нөлөө үзүүлдэг.

  1. Давхраатан зузаарсан хумс. Хатуурч зузаараад олон давхар үе үүсч нидрүүлэгний ар шиг барзгар хумс мөөгөнцөртсөнийг гэрчлээд зогсохгүй янз бүрийн химийн бодис чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэдгийн үр дүнг харуулдаг. Ингэж гэмтсэн хумсыг арчлахдаа нэг удаагийн бээлий хэрэглэж, хамгаалах суурь лак заавал түрхэх ёстой.
  1. Шарласан хумс. Хумс бага зэрэг шарлахыг элдэв өвчинтэй холбох хэрэггүй. Тийм хумсыг 3%-ийн устөрөгчийн хэт исэл, нимбэгний шүүсээр арчаарай. Мөн өөрийн гараар хийсэн хумс цайруулагчийг хэрэглэхэд гэмгүй. Шарласан хумс цайруулагчийг хийхийн тулд танд 1% глицерин, 5% устөрөгчийн хэт исэл, 4% нэрмэл ус эсвэл 1% глицерин, 1,5% пергидроль, 4% нэрмэл ус хэрэгтэй. Эдгээрийг хооронд нь сайтар холиод хумсны толиогоо арчихад л хангалттай.
  1. Хумсны мах. Хумсны арын мах сөрдийхөд хумсандаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Түүнийг зориулалтын савх багажаар янзалдаг. Сөртийж хөндийрсөн махыг мэрж тасдах хэрэггүй. Зэтрийг хэрэв хуулж гэмтээсэн бол шалбарсан хэсгийг иод, спиртээр арчиж цэвэрлээд эмтэй лент наана. Шархны тавыг хуулж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.