• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өдрийн хоолноос өмнө таны заавал амжуулах ёстой ажлууд.

Өдрийн хоолноос өмнө таны заавал амжуулах ёстой ажлууд.

Өдийн хоолны цаг болмогц сэтгэл ханамжтайгаар уулга алдаж, ширээний ардаас өндийлөө. Машин руугаа тайван гэгч нь алхаад л. Огт яарахгүй жолоо бариад л… Үдээс хойш хийж болох сонирхолтой зүйлсийн талаар мөрөөдөөд л… Бодит амьдрал дээр ч ийм зүйл болж болно.

Та 90 болон түүнээс дээш хувийн ажлаа үдээс өмнө амжуулж чадна. Хүмүүс дараагийн кофегаа найруулж суухад та нөүтбүүкээ унтраагаад дуртай зүйлээ хийж болно.

Яаж ингэх вэ? Би танд үр бүтээмжийг гэрлийн хурдаар нэмэгдүүлэх 8 зөвлөгөөг санал болгож байна

Энэ арга нь Паретогийн зарчим дээр суурилдаг: Паретогийн зарчим ёсоор таны үр дүнгийн 80% нь таны хичээл зүтгэлийн 20%-иас бүрэлддэг. Ажлаа үдээс өмнө дуусгана гэдэг нь чухал ажлаа амжуулах хамгийн ухаалаг арга юм.

  1. Өнөөдрийн төлөвлөгөөг өмнөх орой нь гаргах. Өдөр бүр маргаашийн хийх ажлын жагсаалтыг гаргаж заншаарай. Маргааш өглөө хийх зүйлээ төлөвлөж чадахгүй бол бүтээлч байна гэж санах ч хэрэггүй.

Зөвлөгөө: Хэтэрхий их зүйл төлөвлөх хэрэггүй. Жагсаалт гаргахад бодит байдал дээр хэрэгжүүлж амжих зүйлсээ төлөвлөдөг.

2. Жавартай цагаар сэрэх. Ажлаа амжуулахыг тулд цагтаа сэрэх хэрэгтэй. Ер нь бол 5.30-6.30 хооронд сэрэх нь тохиромжтой байдаг. Таны өглөөний хуваарь урт бол сэрэх цагаа бага зэрэг урагшлуулж болно.Ингэхийн тул унтах цагаа ч гэсэн тохируулах ёстой гэдгийг сайн мэдэж байгаа байх.

3. Дасгал хийх. Өглөөний цагаар дасгал хийх нь бидний бодлын тунгалаг болгож, сэтгэлгээг сайжруулж, илүү сайн ажиллаж, бүтээлч байхад тустай болохыг шинжлэх ухаан баталсан байдаг. 30 минутын його эсвэл хөнгөн шогшоо нь их ажлыг амжуулах эрч хүчийг хайрладаг аж.

4. Төлөвлөгөө ягштал биелүүлэх. Төлөвлөсөн зүйлээ алгасах боломжийг өөртөө өгч болохгүй. Танд тун хязгаарлагдмал цаг байна. Тиймээс төлөвлөгөөгөө бүү нураа. Төлөвлөгөөгөө гартаа барьж, таныг замчлах боломжийг олго. Тэгвэл илүү ихийг амжуулж чадна.

5. Хамгийн хүнд ажлыг хамгийн эхэнд хийх. АНУ-ын алдарт зохиолч Марк Твен \”Хэрэв өглөө мэлхий идвэл таны хийх хамгийн муухай зүйл нь энэ л байх болно” хэмээн хэлсэн байдаг. Тайлбарлавал өглөө хамгийн хэцүү, чухал зүйлээ хийх хэрэгтэй. Тэгвэл өдрийн хагаст бүх зүйл амар санагддаг. Тэр хэрээрээ их зүйл амжуулж, бүтээмж өндөр байдаг.

Produce devise and success in the job

6. Бичгийн ажлаа эрт эхлэх. Бичгийн ажил бол оюуны чадамж ихээр шаардсан ажил билээ. Түүнчлэн бичгийн ажил нь тархины анхаарал төвлөрлийг сайжруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хүчтэй аж. Өглөөний цагаар бичгийн ажлаа хийснээр бичгийн чанараа сайжруулахын сацуу өдрийн бусад хэсэгт ч үр бүтээлтэй байж чадна.

7. Ирж очиход их цагийг зарцуулж болохгүй. Зорчиход их цагийг зарцуулдаг бол түүнээс сэргийлэх бүхийл аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Таны цагийг хумслахаас гадна олон сөрөг нөлөөтэй. Энэ бол оюуныг хоосруулагч юм. Учир нь зорчин явах нь өдрийн хамгийн стрестэй үеүдийн нэг байдаг. Өдрийг тийм их стрестэй эхлүүлэх нь үр бүтээмжтэй байхад сөргөөр нөлөөлдөг.

8. Уулзалтад их цаг зарцуулж болохгүй. Бизнесийн салбарт олон жил ажилласан бол уулзалт цагийн гарз гэдгийг мэддэг болсон байх. Уулзалтуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.