• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia

Зүүдээ тоолгүй орхих нь ийм аюултай…

Хүн болгон зүүд зүүдэлдэг ч зүүднийхээ тухай тэр бүр мэдээд байдаггүй. Хүн яагаад зүүд зүүдэлдэг, зүүд хаанаас бий болдог гээд л….

Зүүд аливаа зүйлд сурахад тусалдаг

Шалгалт болон аливаа шинэ зүйлийг сурах эсвэл олон цагаар ном уншиж сууснаас хэсэг зүүрмэглэж эсвэл эртхэн унтаж амрах хэрэгтэй. Учир нь гэвэл тархи зүүд зүүдэлж байх үедээ асуудлыг шийдэж, шинэ зүйл тогтоох нь хурдан байдаг гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Зүүд нь уураг тархины үйл ажиллагааны нэг бөгөөд шинэ мэдээллийг хүлээн авч ойлгодог юм. Хэрэв сайн унтаж амарч чадвал уураг тархины сурах чадвар сайжирдаг. Мөн гадны дуу чимээ сөргөөр нөлөөлдөг.

Өдөр тутмын зүүдэлдэг зүүд

Эхнэр эсвэл нөхрөө өөр хүнтэй байгаагаар зүүдлэх. Хэрэв нөхрөө эсвэл эхнэрээ хамгийн сайн найзтай чинь учир ургуулж байгаагаар зөөлөн хүйтэн хөлсөө цутгатал айж сэрсэн бол та эмд үзүүлэлт байгаа цорын ганц хүн биш. Хайртай хүнээ өөрийг нь хуурч байгаагаар зүүдлэх элбэг байдаг. Энэ нь хайртай хүнээ өөрийг нь орхихвий, ганцаараа үлдчихвий гэсэн айдастай холбоотой.

Шөнийн дотор хэдэн арван зүүд зүүдлэх нь

Хүн нэг шөнийн дотор хэдэн ч зүүд зүүдлэж болно. Гэвч хүн зүүдээ тэр болгон манаж чадахгүй. Зүүдний үргэлжлэх хугацаа 90 минут байдаг ба дараа дараагийн зүүд нь өмнөхөөсөө удаан байдаг. Толгой дэрэн дээр тавьж эхэлсэн мөчөөс эхлээд хамгийн эхний зүүд 5 минут, сэрэхээс өмнөх зүүд 45минутаас цаг хиртэй үргэлжлэх нь элбэг.
Сэрж чадамгүй сайхан зүүд зүүдэлсний дараа дахин зүүдэлмээр мэдрэмж төрж байсан уу? Хэрэв ийм зүүд зүүдлээд зүүдээ үргэлжлүүлэхийг хүсвэл

Хөдөлгөөнгүй хэвтээд хэсэг зуур зүүд, бодит ертөнц 2-н ялгах хэрэгтэй. Зүүдээ санахын тулд сэрсэн байрлалдаа хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Хөдлөх л юм бол зүүд хэдхэн хормын дотор замхарна.

Хачин зүүд…

Учир битүүлэг, үл ойлгом зүүд нь амьдралд учрах саад бэрхшээлийг зөгнөдөг. Зүүд нь зөнтэы биелэгдэх магадлал өндөр байдаг. Хамгийн чухал нь юуг хэрхэн зөгнөж зүүдэлсэн гэдгээ мэдэх нь чухал. Зүүдний тайлал нь бидний бусадтай харьцаа болон өөрийгөө ойлгох харьцаанд оршдог.
Зүүдээ үл тоомсорлохын оронд юуг мэдэрч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүмүүс хачин зүүдийг мартдаг ч уг зүүднээс юу мэдрэх нь хамгийн чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.